ЗАСГИЙН ГАЗАР

Х.НЯМБААТАР: ТЕГ-т ажлын хэсэг байгуулж, Т.Чимгээ нарын хэргийг шалгаж байна

Гэрэл зургийг
MPA.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2021.09.29) болж, шийдвэрээ танилцууллаа. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд холбогдох хэргийн талаар мэдээллээ.

Тэрбээр “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд холбогдох хэргийг 2017 онд гурван шатны шүүх эцэслэн шийдвэрлэж, ял оноосон. Ялаа эдэлж байхад тэдний өмгөөлөгч нар хэргийг мөрдөн шалгах явцдаа эрүүдэн шүүсэн гэх гомдол гаргасан, шалгаж тогтоосон. Тиймээс гурван шатны шүүхийн шийдвэр хүчингүй болж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг сулласан, гадуур байгаа. Хэрэг мөрдөн байцаалтад буцсан тул шинээр Ажлын хэсэг байгуулсан. Тагнуулын ерөнхий газар дээр байгуулсан. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж хэд, хэдэн хэрэг мөрдөн байцаалтын шатанд явна. Хэргээс тусгаарласан захиалагчтай холбоотой хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд яваа юм” гэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet