COVID-19

Ч.БОЛОРТУЯА: 50-55 насны иргэд сэргээх тунд идэвхтэй хамрагдаж байна

Засгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа манай улс өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины 1.2 сая тун нөөцтэй байгаа талаар мэдээллээ. Тэрбээр “Улсын хэмжээнд хүн амын 69.2 хувь нь вакцины нэгдүгээр тунд, 65 хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан бол 290 мянган хүн гуравдугаар тунг хийлгээд байна. 50-55 насныхан гуравдугаар тунд хамгийн идэвхтэй хамрагдаж байгаа. 

Вакцины гуравдугаар тунд хамрагдаад 14 хоносон иргэдийн 0.1 хувь нь халдвар авсан байгаа нь вакцины үр дүн өндөр байгааг илтгэж байна. Тиймээс гуравдугаар тунд хамрагдалтыг эрчимжүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Манай улс нийт 6.3 сая тун вакцин татан аваад байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1.2 сая тун вакцины нөөцтэй байна” гэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet