СПОРТ

Мөсөн өргөөний нээлтэд зориулан ОУОХ-ны ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ

Монголд анх удаа олон улсын стандартад нийцсэн битүү дээвэртэй мөсөн ордон өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү баярт үйл явдлыг тохиолдуулан ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах мэндчилгээ ирүүллээ. Баярын мэндчилгээг сийрүүлэн хүргэе.

Хүндэт Ч.Наранбаатар танаа,Улаанбаатар хотод “Степпе Арена” мөсөн өргөө нээлтээ хийх гэж байгаа тухай мэдээлсэн есдүгээр сарын 24-нд ирүүлсэн таны захианд талархаж байна. 2021 оны есдүгээр сарын 29-нд хийж буй нээлтийн ёслолын үйл ажиллагааг амжилттай явуулахыг хүсэн ерөөж, өвөл, зуны спортоор хичээллэх боломжтой энэхүү бүтээн байгуулалтад баяр хүргэе. Энэхүү шинэ байгууламж нь танай улсад заалны спортыг хөгжүүлж, олон улсын тэмцээн уралдаануудыг зохион байгуулах боломжийг олгож, шинэ үеийн залуу тамичид хамгийн сүүлийн үеийг дэвшилтэт байгууламжид бэлтгэл сургуулилтаа хийх боломж бүрдүүлж байна. “Степпе Арена” удахгүй болох Бээжингийн олимпод оролцох тамирчдад үр ашгаа өгнө гэж итгэж байна. Танай тамичдад 2022 оны Бээжингийн өвлийн олимпын бэлтгэлд нь амжилт хүсье.

Хүндэтгэсэн,Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet