COVID-19

О.Батбаяр: Амны хаалт тогтмол зүүж байгаа иргэдийн дунд халдвар бүртгэгдэхгүй байна

Гэрэл зургийг MPA.mn

-Амны хаалт таныг халдвараас хамгаалах дөрөв дэх тун шүү-

Манай улсад халдвараас шалтгаалсан нас баралтын нийт тоо 1,169 болоод байна. Иймд вакцинжуулалт тэр дундаа гурав дахь тундаа идэвхтэй хамрагдахыг ЭМЯ-наас уриалж буй.

Өнөөдрийн байдлаар 2,250.537 хүн вакцины I тунд, 2,127.534 сая хүн вакцины II тунд хамрагдаад байгаа бол 255 мянган хүн гурав дахь тунгаа хийлгэсэн гэж Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга О.Батбаяр хэллээ. Мөн “Гурав дахь тун хийлгэсэн иргэдийн 0.1 хувь нь 14 хоногоос дээш хоногтоо халдвар авсан. Энэ нь вакцины үр дүн сайн байгааг харуулж байна. Түүнчлэн амны хаалт таны дөрөв дэх тун бөгөөд амны хаалтаа авч үйлчлүүлдэг олон нийтийн газраар орохгүй байхыг зөвлөж байна.

Амны хаалтыг гэрээс бусад орчинд бүү ав. Учир нь амны хаалт тогтмол хэрэглэж байгаа иргэдийн дунд халдвар бүртгэгдэхгүй байна” гэлээ.

No photo description available.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet