БАЙГАЛЬ ОРЧИН

Грекийн хамгийн том Крит арал дээр хүчтэй газар хөдлөлт болж, нэг хүн амиа алджээ

Даваа гарагт Грекийн хамгийн том арал Критэд 5,8 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болж, сүмийн барилга нурж, нэг хүн амиа алдсан гэж эрх баригчид мэдээлэв.

Газар хөдлөлт их хэмжээний хохирол учруулсан бөгөөд Грекийн газар хөдлөлтийн судлаач Эфтимиос Леккас хүчтэй газар хөдлөлтийг аянга ниргэхтэй адил тодорхойлжээ.

Аркалочори хотын сүмийн бөмбөгөр дээврийг засварлаж байх үеэр дээвэр нурж, нэг хүн нас барсан гэж цагдаагийн албаны хүн хэлэв. Мөн иргэний хамгаалалтын албаныхан газар хөдлөлтөөс болж олон хүн гэмтэж бэртсэн гэж мэдэгджээ.

Газар хөдлөлт болоход Крит арлын гол хот Ираклионы олон иргэд гадаа гарахаар яарч, сургуулийн сурагчдыг ангиасаа гарч сургуулийн хашаа, хотын талбайд цугларахыг тушаасан байна.

“Газар хөдлөлт нэлээд хүчтэй санагдсан бөгөөд олон секунд үргэлжилсэн” гэж хотын дарга орон нутгийн телевизэд ярьжээ.

Афины геодинамикийн хүрээлэнгийн мэдээлснээр газар хөдлөлтийн магнитууд 5,8-д хүрч, төв нь Критийн зүүн өмнөд хэсэгт Арви хотоос баруун хойд зүгт 23 километрийн зайд, 10 километрийн гүнд болжээ.

Өмнө нь Европын Газар дундын тэнгисийн газар хөдлөлтийн судалгааны төв (EMSC) газар хөдлөлт 6,5 магнитуудын хүчтэй байсан гэж мэдэгдсэн бол АНУ-ын Геологийн алба (USGS) 6,0 гэж мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet