Live
УЛС ТӨР

Т.БАЯРХҮҮ: Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг арваннэгдүгээр сарын 1-н хүртэл 22:00 цагаас хойш ажиллуулахгүй

УОК өнөөдөр (2021.09.27) хуралдаж, шийдвэрээ танилцууллаа. УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан “УОК өнөөдөр хэд хэдэн асуудлаар хуралдлаа. Нэгдүгээрт, сургууль, цэцэрлэг эхэлсэн, томуугийн улиралтай зэрэгцэж буй асуудал, хоёрдугаарт, өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой асуудал, гуравдугаарт, эрүүл мэндийн салбарт цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаарх асуудлыг Засгийн газар, УИХ-д танилцуулж намрын чуулганаар хэлэлцүүлэх зэрэг асуудлаар хуралдаж, холбогдох шийдвэр гаргалаа” гэв.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

Халдварын оргил үеийн хугацаанд халдварын тархалт, эмнэлгийн ачаалал огцом нэмэгдэж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ тасалдах, хүндрэл нас бааралт нэмэгэх өндөр эрсдэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, УОК-ын дэргэдэх эрдэмтдийн саналыг үндэслэн битүү орчинд амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй, халдвар тархах бүрэн эрсдэлтэй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2021 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 22:00 цагаас хойш ажиллахыг хязгаарлахаар шийдвэрлэж, нийслэл, аймаг, сумдын Засаг дарга нарт хүргүүлсэн.

Хоеёрдугаарт, оюутнуудын дотуур байранд халдварын тархалт тодорхой хэмжээгээр ихэссэнтэй холбогдуулан коронавирусээр өвчилсөн оюутнуудыг тусгаарлан ажиглах байранд шилжүүлэх, тусгаарлан эмчлэх үүргийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад үүрэг болгосон.

Гуравдугаарт, хилийн чанадаас ирж буй иргэдийг тусгаарлан ажиглах байранд долоо хоног байлгаж буй. Цаашид вакцинжуулалтад хамрагдсан эсэх болон халдварын нөхцөл байдлыг харгалзаж үзээд 2021 оны аравдугаар сарын 15-наас эхлэн тусгаарлан ажиглах байранд тусгаарлахгүйгээр нисэх буудал дээр шинжилгээ авч, гэрийн ажиглалтад шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet