ДЭЛХИЙН МЭДЭЭ

Турк Улсын Ерөнхийлөгч Эрдоган ОХУ-аас батлан ​​хамгаалахын системийг дахин худалдаж авахаар төлөвлөж байна

Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган ОХУ-аас С-400 пуужингийн довтолгооноос хамгаалах системийн хоёр дахь багцыг худалдан авах бодолтой байгаагаа илэрхийлжээ. Энэ үйлдэл нь “НАТО”-гийн холбоотон Вашингтоны хагарлыг гүнзгийрүүлж, АНУ-ын шинэ хориг арга хэмжээг өдөөж магадгүй гэж үзэж байна.

Гэвч Турк Улс “NATO”-гийн аль ч холбоотноос агаараас хамгаалах систем худалдан авах боломжгүй гэж мэдэгдсэн бөгөөд Ерөнхийлөгч Эрдоган ням гарагт “CBS News” телевизэд өгсөн ярилцлагадаа “Ирээдүйд ямар төрлийн батлан ​​хамгаалахын системийг, аль улсаас ямар түвшинд авах тал дээр хэн ч хөндлөнгөөс оролцох боломжгүй. Үүнд хэн ч саад болохгүй. Бид ийм шийдвэр гаргах эрхтэй” гэжээ.

С-400-ийн эхний хэсгийг худалдаж авсны дараа арванхоёрдугаар сард АНУ Туркийн Батлан ​​хамгаалахын аж үйлдвэрийн газар, түүний дарга Исмаил Демир болон бусад гурван ажилтанд хориг тавих арга хэмжээ авсан юм. Хоёр дахь багцыг нийлүүлэх тухай Орос, Туркийн хооронд яриа хэлэлцээр үргэлжилж байна. Түүнчлэн Ерөнхийлөгч Эрдоган лхагва гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, Сирийн баруун хойд хэсэгт болсон хүчирхийлэл зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Харин АНУ-ын Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч энэ асуудалд “С-400 нь F-35 сөнөөгч онгоцууд болон “NATO”-гийн өргөн хүрээний хамгаалалтын системд аюул учруулж байна. Тиймээс бид Туркийг С-400 системийг авч үлдээхгүй байх, Оросоос нэмэлт цэргийн хэрэгсэл худалдаж авахаас татгалзахыг бүх түвшинд, бүх боломжоор шаардаж байна. Хэрэв ОХУ-аас шинэ зэвсэг худалдаж авбал 2020 оны арванхоёрдугаар сард тавьсан хоригоос гадна “CAATSA 231” хоригийг идэвхжүүлэх эрсдэлтэй гэдгийг мэдэгдэж байна” гэв.

Эх сурвалж: Reuters

2 сэтгэгдэл

  1. ҮНЭН

    2021-09-29

    ЭРГҮҮ ЛАЛ ӨВГӨН ТУРК УЛСЫГ БАЛЛАЖ БАЙНА АА

  2. опрессовка стоимость

    2023-01-08

    Quality posts is the important to interest the visitors to pay a quick visit the site, that’s what this web site is providing.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet