БАЙРШИЛ: Сайжруулсан шахмал түлшийг өнөөдрөөс худалдаалж эхэллээ

Гэрэл зургийг MPA.mn
Сайжруулсан түлшийг өнөөдрөөс худалдаанд гаргаж эхэлсэн талаар “Тавантолгой түлш” компаниас мэдээллээ. Тус компани сайжруулсан түлшний борлуулалтыг шат дараатай эхлүүлэх бөгөөд өнөөдрөөс эхний ээлжийн 40 байршилд худалдаалж эхэлжээ.
Иргэд галлагаагаа эхлэхээсээ өмнө заавал яндан, зуухынхаа битүүмжийг шалгаж, угаар мэдрэгчээ ажиллуулах ёстойг анхааруулж байна. Ингэснээр таны гэр бүлийг эрсдэлээс сэргийлнэ. Ялангуяа өрхөө бүтээж яндангаа сугалахгүй байхыг анхааруулъя.
Борлуулалтын цэгүүдийн байршил.


Хариулах