НИЙГЭМ

ОХУ-ын цэргийн академи, их, дээд сургуульд суралцах бүрэлдэхүүнийг үдлээ

ОХУ-д цэргийн академи, их, дээд сургуульд суралцаж буй офицер, ахлагч нарын эхний хэсэг болох 130 орчим бүрэлдэхүүнийг үдэн гаргах ёслолын ажиллагаа өнөөдөр өглөө ҮБХИС-ийн байрлалд боллоо. Суралцагчдыг үдэж мордуулах ёслолын ажиллагаанд БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Ванчинхүү, ҮБХИС-ийн Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал, хурандаа Ө.Эрдэнэ-Очир болон эцэг, эхийн төлөөлөл оролцлоо.

May be an image of 2 people, people standing and outdoors

1993 онд Монгол Улс, ОХУ-ын Батлан хамгаалах салбарын орчин цагийн харилцааны эхлэл тавигдаж Засгийн газар болон Батлан хамгаалах яам хооронд цэрэг, техникийн болон цэргийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр” байгуулагдаж 2007 оноос манай улсын цэргийн алба хаагчид хуучин ЗХУ-аас хойш анх удаа ОХУ-ын цэргийн академи, их, дээд сургуулиудад хөнгөлттэй нөхцөлөөр болон буцалтгүй тусламжийн суралцаж эхэлсэн билээ.

May be an image of one or more people, people standing and sky

Жил бүр ОХУ-ын цэргийн академи, их, дээд сургуульд 50-100 орчим цэргийн алба хаагчийг суралцуулахаар илгээж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар батлан хамгаалах сайдын тушаалаар Зэвсэгт хүчин, Төрийн цэргийн байгууллагын төлөөлөл болох 340 гаруй цэргийн алба хаагч ОХУ-ын 14 хотод 30 гаруй цэргийн мэргэжлээр суралцах юм.

May be an image of one or more people, people standing and outdoors
May be an image of 1 person, standing and outdoors

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet