НИЙГЭМ

АМГТГ: Шатахуун асуудал ирэх 7 хоногийн даваа гарагт хэвийн горимд шилжинэ

АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр шатахуун импортлогч компаниудтай уулзалт хийж, ирэх 7 хоногийн Даваа гарагт шатахууны борлуулалтыг хэвийн горимд оруулах үүрэг чиглэлийг өгч, компаниуд хэвийн горимд шилжүүлэхээ илэрхийллээ.

Өнөөдөр 1,210 тонн бүхий 20 вагон АИ-92 шатахуун Ангарскийн нефтийн үйлдвэрээс Наушки өртөөнд ирээд байна. Мөн БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” компанийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 50 вагон буюу 2,500 тонн АИ-92 автобензин ачигдаж дуусчээ.

Маргааш /2021.09.26/ Хөх хотоос Эрээний боомтын зүгт хөдөлж, ирэх 7 хоногийн дунд үе гэхэд орж ирсэн байна гэж АТГТГ-аас мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet