НИЙГЭМ

Т.ГАНТӨМӨР: Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 96.5 хувийн биелэлттэй байна

Гэрэл зургийг
MPA.mn

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлийн үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээллээ.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 23-ны байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 96.5 хувийн биелэлттэй байна. Дулаан хангамжийн системийн хувьд 998 арга хэмжээг төлөвлөсөн. Тодруулбал, Эрчим хүчний яамны захиалгаар, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх 10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг нэвтрэх систем (нэг талдаа 3.3км урттай 500Ф шугам)-д оруулан 600Ф болгон өргөтгөх, бүрэн шинэчлэх ажлыг энэ онд зохион байгуулж халаалтын улирлаас өмнө ашиглалтад оруулахаар ажилласан.

Уг төслийн хүрээнд 73 орон сууцны 9,043 өрх айл, 40 аж ахуйн нэгж, байгууллага наймдугаар сарын 25-наас  хэрэглээний халуун ус, дулаанд холбогдо эхэлсэн. Үлдсэн хоёр байрны 83 өрх есдүгээр сарын 28-нд хэрэглээний халуун, хүйтэн ус, дулаанаар хангагдана.

Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах захирамжийн хүрээнд төвлөрсөн дулаанд холбогдох боломжгүй захын сургууль, цэцэрлэг, айл өрхийг улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр дулаанд холбож байгаа. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 41 дүгээр сургууль, 29, 71 дүгээр цэцэрлэгийг төвлөрсөн дулаанд холбох ажил 95 хувийн гүйцэтгэлтэй явж байна. БЗД-ийн VIII, XVI, XVIII хороо, Газарчин, Эрдэнэтолгой дахь дулаан холболт, шугамын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet