НИЙГЭМ

Б.СҮХБААТАР: “Орлогод нийцсэн ногоон орон сууц” төслийн хүрээнд 10,000 айлын орон сууц барина

Гэрэл зургийг
MPA.mn

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар ирэх жилүүдэд нийслэлд баригдах орон сууцны талаар мэдээллээ.

Тэрбээр “Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрийг нийслэлээс анх удаа санаачилж, хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ хөтөлбөр цаашид үргэлжилнэ. Одоогийн байдлаар Солонго-1,2 болон Баянголын аманд 7000 айлын орон сууц баригдахад бэлэн болсон. Мөн Ханын материалд 1000 айлын орон сууц баригдана. Үүнээс 700 айлын санхүүжилтыг Европын сэргээн босголын банкнаас урт хугацаатай зээлээр олгож байгаа бөгөөд түрээслээд өмчлөх хөтөлбөрт хамаарна. Ногоон нуурт БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц, Морингийн даваанд Залуус-1 хороолол ирэх жилээс баригдана. Түүнчлэн “Орлогод нийцсэн ногоон орон сууц” төслийн хүрээнд 10,000 айлын орон сууц ирэх жилээс баригдаж эхэлнэ. Энэ хүрээнд түр суурьшуулах орон сууц болон газар чөлөөлөх ажлыг хийгээд байгаа. Орлогод нийцсэн ногоон орон сууц хөтөлбөрийн хүрээнд иргэд зөвхөн ипотекийн зээлээр хамрагддаг байсан бол ирэх жилээс түрээслээд өмчлөх болон энгийн түрээсээр орон сууцтай болох боломжтой болсон” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet