НИЙГЭМ

“Зорчигч, тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн систем”-ийн сервер хандивлалаа

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Мохиндер Пратап Сингхийг Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр БНЭУ-ын Хилийн аюулгүй байдлын хүчнээс “Зорчигч, тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн систем”-ийн сервер хандивлалаа. Тус сервер нь Монгол Улсын хил хамгаалалтыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм.

Эрхэмсэг ноён Мохиндер Пратап Сингх Хил хамгаалах байгууллагын алба хаагчдыг цаашид БНЭУ-д сургах, ялангуяа англи хэл, кибер аюулгүй байдал, мэдээллийн технологийн чиглэлд сургах талаар хамтран ажиллахаа мэдэгдэж, ХХЕГ-ын “Шуурхай удирдлагын төвийг өргөжүүлэх төсөл”-ийг цаашид идэвхтэйгээр дэмжин ажиллахаа илэрхийлэв гэж Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet