Live
НИЙГЭМ

Д.Сумъяабазар: “Намрын ногоон өдрүүд” 2021 арга хэмжээг зохион байгуулна

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурал боллоо. Энэ хурлын үеэр өвөлжилтийн бэлтгэл, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд иргэдээс санал авах тухай, “Намрын ногоон өдрүүд” 2021 арга хэмжээг зохион байгуулах талаар танилцуулах юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захираг Д.Сумъяабазар “Улаанбаатар хот хоггүй, ногоон байгууламж ихтэй, хүнд суртал авлигыг бууруулах цахим шилжилт хийсэн байх үүрэг даалгавар авч, ажиллаж байна.

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөний биелэлт муу байна. Мөн 2040 хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батална. Үүнтэй холбоотойгоор Хот байгуулалтын тухай хууль, “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журам”-ын дагуу Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд есдүгээр сарын 29-ний өдрөөс аравдугаар сарын 29-ний өдөр хүртэл иргэд, олон нийтээс санал авна.

Үүнээс гадна Засгийн газрын яамд, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас санал авч зөвшилцөх үйл ажиллагаа өрнөж байна.

Иргэд, олон нийт ulaanbaatar2040.mn веб, Улаанбаатар 2040 фэйсбүүк, инстаграм, твиттер, youtube зэрэг нийгмийн сүлжээ болон хороогоороо дамжуулан мэдээлэл авч, саналаа өгөх боломжтой.

Улаанбаатар хот түүхэндээ зургаан удаа хөгжлийн төлөвлөгөө баталж байсан юм. 1200 хүнийг хамруулсан цахим хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ сарын 19-нөөс аравдугаар сарын 29 хүртэл иргэдээс санал асуулга авна” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet