НИЙГЭМ

Ж.БАТБАЯСГАЛАН: “Монгол-Орос” найрамдлын буухиа уулзалтаар ирэх 100 жилийн харилцааныхаа суурийг бэхжүүлнэ

Гэрэл зургийг
MPA.mn

Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож буй.

Түүхэн ойг угтаж “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран “Хамтдаа 100 жил” сэдэвт найрамдлын цахим буухиаг энэ оны хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд өнөөдөр буюу есдүгээр сарын 23-нд Чита хоттой цахим буухиа уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтад Монголын талаас УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаягалан, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа болон бусад албаны хүмүүс оролцлоо.  

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Монгол Улс, ОХУ нь газар нутгийн болон хоёр орны ард түмний хувьд салшгүй холбоотой, мөнхийн хөршүүд. Олон мянган жилийн найрамдалт харилцаа, орчин цагийн 100 жилийн дипломат харилцааны үр дүнд өнөөдөр манай хоёр орон стратегийн түнш хөршүүд болсон. Зөвхөн улс төр, дипломат харилцаа биш соёл, шинжлэх ухаан, урлаг гээд бүхий л салбарт хөгжүүлж буй жирийн харилцааг мөн онцлох хэрэгтэй. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд хоёр орон маш олон салбар чиглэлд хамтын харилцааг хөгжүүлсээр ирлээ. Тиймээс бид хоёр улсын хил дагуух бүс нутгууд, хамтын ажиллагаат хотуудтайгаа цахим уулзалт хийж, төлөвлөсөн ажлуудаа дуусгах, ирэх 100 жилийн харилцааныхаа суурийг бэхжүүлэхэд энэхүү буухиа уулзалтын үр дүн оршиж байна” гэлээ. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet