Live
НИЙГЭМ

“Буман залуус” хорооллын оршин суугчдын байрны гэрчилгээг барилгын компани нь барьцаанд тавьж, иргэдийг хохироожээ

Буянт-Ухаа спорт цогцолборын баруун талд байрлах “Буман залуус” хорооллын оршин суугчид өнөөдөр эсэргүүцлээ илэрхийлж жагслаа. Учир нь оршин суугчдын байрны гэрчилгээг барилгын компани нь барьцаанд тавьж, иргэдийг хохироогоод байгаа аж.

Тус байрны 300-аад өрх 2-3 жилийн өмнөөс ордероо аваагүй хүлээж байгаа ба барилга барьсан компани нь орон сууцных нь гэрчилгээг ББСБ, хувь хүмүүст давхар барьцаанд тавьсан байгаа гэлээ. Улмаар барьцаанд байгаа, дутуу баригдсан байранд Хөгжлийн банк хууль бусаар 15 тэрбумын зээл гаргасанаар энэ зээл найдваргүй зээл болчихоод буй аж.

Мөн тус байр нь ямар ч стандартын шаардлага хангаагүй бөгөөд паар нь дэлбэрч айлууд усанд автах болсон байна. Чанарын шаардлага хангахгүй тус байрыг Улсын комисс хууль бусаар хүлээж авсаныг Захиргааны хэргийн шүүх тогтоосон байна. Энэ барилгын газар нь МоАХ-ын нарийн бичиг, ЗТХБ-ын дэд сайд асан Г.Байгалмаатай ямар холбоотой бөгөөд эндээс тус дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчид иргэдэд ордер гаргаж өгнө гэж худал ярьсан талаар иргэд ярьж байлаа.

ФОТО:

2021 оны есдүгээр сарын 23. Буянт-Ухаа спорт цогцолборын баруун талд байрлах “Буман залуус” орон сууц худалдаж авсан ч гэрчилгээгээ авч чадаагүй байгаа иргэд мэдээлэл хийлээ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet