ДЭЛХИЙН МЭДЭЭ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон эгүүлэн татсан Элчин сайдаа АНУ-д буцаан илгээхээ амлав

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар шумбагч онгоцны гэрээтэй холбоотой маргааны дараа лхагва гарагт утсаар ярьжээ. Улмаар холбоотнууд хоорондын итгэлийг дахин сэргээх арга хэмжээний хүрээнд Эммануэль Макрон эгүүлэн татсан Элчин сайдаа энэ долоо хоногт Вашингтонд буцаан илгээхээ амласан байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Австралитай аюулгүй байдлын гэрээ байгуулахаасаа өмнө Франц Улстай зөвлөлдсөн бол дипломат маргаан гарахаас урьдчилан сэргийлэх боломжтой байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Тодруулбал, АНУ болон Их Британи Улс өнгөрсөн долоо хоногт Австралитай цөмийн шумбагч онгоцны гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр Францын зохион бүтээсэн олон тэрбум ам.долларын үнэ бүхий шумбагч онгоцны хэлэлцээр цуцлагдахад хүрсэн юм. Улмаар Франц Улс АНУ болон Австралид суугаа Элчин сайдуудаа эгүүлэн татсан билээ.

Тэгвэл Жо Байден, Эммануэль Макрон нар “Франц болон Европын түншүүдийн хувьд стратегийн ач холбогдолтой асуудлаар холбоотнуудын хооронд нээлттэй зөвлөлдсөн бол нөхцөл байдалд ашиг тусаа өгөх байсан” гэдэгт санал нэгдсэн байна. Түүнчлэн Макрон, Байден нар аравдугаар сарын сүүлээр Европт биечлэн уулзахаар болжээ.

Эх сурвалж: Freance24

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet