БОЛОВСРОЛ

II-XII ангийн 64 мянган сурагчаас онош тогтоох шалгалт авч эхэллээ

Гэрэл зургийг
MPA.mn

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сүүлийн хоёр жилд сургалтын нийт агуулгын 70 орчим хувийг зайнаас эзэмшсэн. Цахим болон теле хичээлийн үр дүн зэргээс хамааран сурагчид хичээлийн хоцрогдолтой болоод байгаа. Иймд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сурагчдын хоцрогдлыг тодорхойлох зорилгоор багш нараас судалгаа авсан. Тэгвэл Ерөнхий боловсролын сургуулийн 2-12 ангийн сурагчдаас түүврийн аргаар сонгогдсон 64,000 орчим сурагчаас өнөөдөр буюу есдүгээр сарын 23-нд онош тогтоох шалгалт авч эхэллээ.

Шалгалтыг улсын хэмжээнд ерөнхий боловсролын 646 сургууль дээр зохион байгуулж буй бөгөөд давхардсан тоогоор 29,716 хянагч багш, 646 зохион байгуулагч болон аймаг, нийслэл, дүүргийн Боловсрол, соёлын газрын 60 арга зүйч оролцон ажиллаж байна.

Онош тогтоох шалгалтын үр дүнд сурагчдын хоцрогдлыг нөхөх, цахим хичээлийн үр дүнг тодорхойлох, багшлахуй ба суралцахуйд дэмжлэг үзүүлэх бодлого, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet