НИЙГЭМ

Налайх дүүрэгт үерийн улмаас 20 айлын хашаа нурж, гурван өрх орон гэргүй болжээ

Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр буюу есдүгээр сарын 21-нд хүчтэй аадар бороо, мөндөр орж, гурван айлын гэр усанд автаж, 20 айлын хашаа нуржээ.

Тодруулбал, тус дүүргийн I, VIII хорооны Баянзүрхийн 15, 16, 17 дугаар гудамж, Уурхайчдын 1, 2 дугаар гудамж, IV хороо,  Их ам 1-5, 10, 11 дүгээр гудамж, II хорооны 34, 63 дугаар байрны зоорийн хэсэг, VIII хорооны Нарлагийн 12-16, 18 дугаар гудамж, III хорооны “ЦММОБ” хүнсний дэлгүүр усанд автжээ. Үерийн улмаас гурван айлын гэр, 20 айлын хашаа нурж, VIII хорооны Нарлагийн нэгдүгээр гудамжинд байрлах под станц усаар дүүрсэн байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 18 хүний амийг авран хамгаалж, нэг автомашиныг аюулгүй газарт гаргажээ. Түүнчлэн үерийн хор уршгийг арилгахаар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Эрчим хүч түгээх төв, “Чандмань Налайх” ОНӨААТГ-ын нийт 55 ажилтан, алба хаагч ажиллаж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet