БОЛОВСРОЛ

ЕБС-ийн суралцагчдын сурлагын хоцрогдлыг тодорхойлох “Оношлох үнэлгээ” эхэллээ

Сүүлийн хоёр жилийн хугацаанд хичээл сургалтынхаа нийт агуулгын 70 орчим хувийг зайнаас эзэмшсэн учир сурагчид тодорхой хэмжээний хоцрогдолд орсон байгаа. Хоцрогдлыг үнэлэхдээ эхний ээлжинд багш нараас судалгаа авсан гэж БШУЯ-наас мэдээллээ. Тэд сурагчид нийтлэг байдлаар ямар хичээлийн ямар агуулга дээр хоцрогдсон болохыг тодорхойлсон байна. Тэгвэл дараагийн шатны хоцрогдлын оношилгоог сурагчдаас авч байна.

Оношлох үнэлгээнд ЕБС-ийн 2-12 дугаар ангийн суралцагдаас түүврийн аргаар сонгогдсон 64,000 орчим сурагчид хамрагдана. Судалгааг улсын хэмжээнд 646 сургууль дээр зохион байгуулах ба давхардсан тоогоор 29,716 хянагч багш, 646 зохион байгуулагч, аймаг, нийслэл, дүүргийн БСГ-ын 60 арга зүйч оролцон ажиллаж байна.

May be an image of 6 people, people standing and indoor

Судалгааны үр дүнд үндэслэн агуулгын хоцрогдлыг нөхөх, цахим хичээлийн үр дүнг тодорхойлох, багшлахуй ба суралцахуйд дэмжлэг үзүүлэх бодлого, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet