Live
УЛС ТӨР

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: ОХУ сард нийлүүлэх шатахууны хэмжээгээ 17 мянган тонн болгож эрс багасгасан

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11:00 цагт Төрийн ордонд шатахуун импортлогч компаниийн төлөөлөл болон Амшигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарын албаны хүмүүстэй уулзсан. Уулзалтаар шатахууны нөөц, нийлүүлэлт, үнэ ханшийн асуудлаар хэлэлцэж юм.

Тодруулбал, өргөн хэрэглээний АИ-92, АИ-95 автобензин энэ сарын эхэн үеэс тасалдаж эхэлсэн бөгөөд шатахуун түгээх сүлжээ газрууд борлуулалтаа хязгаарлаж эхэлсэн билээ. Уг асуудалд АМГТГ-аас “Шатахууны тасалдал ирэх аравдугаар сарын дунд үе хүртэл үргэлжилнэ” гэх мэдээлэл өгөөд байгаа юм.

Дээрх уулзалт хэвлэлийнхэнд хаалттай болсон бол ямар асуудал хэлэлцсэн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл хийж байна.

Тэрбээр хэлэхэдээ “Монгол Улс сардаа 30-40 мянган тонн шатахуун хэрэглэдэг. ОХУ-аас сард 28 мянган тонн шатахуун нийлүүлэх үүрэгтэй. Яагаад гэвэл гэрээлсэн үүрэгтэй юм. Гэтэл өнөөдөр нийлүүлэх шатахууны хэмжээг 17 мянган тонн болгож эрс багасгаад байна.

БНХАУ-аас нийлүүлэх 1,037 вагон буюу 50 мянган тонн АИ-92 бензин авах мөнгө төлсөн” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet