newswire

76 настай буурай өөрийгөө бууджээ

Налайх дүүрэгт иргэд амиа хорлосон ноцтой хэрэг ээлж дараалан гарав. Тодруулбал, энэ сарын 4-нд 76 настай Х гэгч өөрийгөө буудаж, хөнөөсөн хэрэг бүртгэгджээ. Эх сурвалжийн мэдээлснээр Х өөрийгөө “Калибр тоз-8” маркийн буугаар буудан, амиа хорлосон гэнэ. Үүнээс гадна өчигдөр тус дүүргийн иргэн Г гэртээ өөрийн амийг хорлосон байдалтай олдсон байна. Тодруулбал, иргэн Г монгол гэрийн тоононоос бүсээр хоолойгоо боомилж нас барсан байж. Налайх дүүргийн Цагдаагийн газарт дээрх хэргүүдийг шалгаж эхэллээ.

76 настай буурай өөрийгөө бууджээ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet