COVID-19

Хуримлахаар бүртгүүлсэн хосууд төлбөрөө буцаан авна уу гэв

Гэрэл зургийг
MPA.mn

Наймдугаар сарын 25-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгах шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, бүх төрлийн баяр ёслол, цайллага тэмдэглэлт ойн арга хэмжээг олон нийтийг хамруулан зохион байгуулахгүй гэсэн үг.

Гэсэн хэдий ч УОК-оос үйлчилгээний байгууллагуудтай хариуцлагын гэрээ байгуулж кино театр зэрэг томоохон үзвэрийн газруудыг нээгээд байгаа. Үүнтэй холбогдуулан Гэрлэх ёслолын ордны захиргаанаас Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабд үйл ажиллагаагаа явуулах хүсэлт гаргаж, хариуцлагын гэрээ байгуулах саналаа өгчээ. Харин Нийслэлийн Онцгой комисс халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан татгалзсан хариу өгсөн байна.

Иймд Гэрлэх ёслолын ордонд хуримлахаар захиалгаа баталгаажуулсан хосууд тус газартай холбогдож төлбөрийн буцаалт хийж болох нь ээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet