Б.Махбалыг суллахгүй

Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан байдаг. Энэ хэргийг үйлдсэн ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбал өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож буй. Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж, нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Гэвч шүүхэд хэргийг шилжүүлснээс хойш жил гаруйн хугацаанд өнгөрсөн ч эцэслэн шийдэж чадаагүй байна. Тодруулбал, шүүх хурал найман удаа хойшилж, 2019 оны арванхоёрдугаар сарын 13-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Гэвч өнөөдөр Б.Махбалыг энэ сарын 10 буюу даваа гарагт суллана гэх мэдээлэл тархсан.

Үндэслэлийг нь “Эрүүгийн эрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 14.10.2-т хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр нэг сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сар, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй” гэж заасан. Шүүгдэгч Б.Махбал нь 18 сарын турш хоригдсон тул ийн хуулийн дагуу суллах нөхцөл үүсжээ” хэмээн тайлбарлаж буй.
Гэвч албаны эх сурвалж Б.Махбалыг суллах эрх зүйн боломж байхгүй хэмээв. Өөрөөр хэлбэл, Б.Махбалыг энэ сарын 10 буюу даваа гарагт суллана гэх мэдээлэл ташаа аж.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах