НИЙГЭМ

Уханиас 32 иргэнээ авчирах тусгай үүргийн онгоц 23.00 цагт ниснэ

Тэгвэл энэхүү нисдэг тэрэг өнөө шөнийн 23.00 цагт Улаанбаатар-Ухань чиглэлд нисэх гэж байна.

БНХАУ-ын Ухань хот буюу коронавирусийн голомтын бүсээс 32 иргэнээ (31 оюутан, бага насны нэг хүүхэд) авах хүсэлтийг Засгийн газрын зүгээс Хятадын талд тавьсан билээ. Тус хүсэлтийн хариуг хөрш орны зүгээс өнөөдөр зөвшөөрснөөр манай улс тусгай үүргийн онгоцоо (нисдэг тэрэг) Ухань руу нисгэхээр бэлдсэн. Тэгвэл энэхүү тусгай үүргийн онгоц өнөө шөнийн 23.00 цагт Улаанбаатар-Ухань чиглэлд нисэх гэж байна.

Ташрамд дурдахад, Ерөнхийлөгч Х.Баттулгыг Норвегийн хаант улсад хийсэн айлчлалаас ирсэн даруйд буюу өнөөдөр ҮАБЗ хуралдсан юм. Ингээд ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу Засгийн газар 14:00 цагт ээлжит бусаар хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргасан билээ. 

  • БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, автозамын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны гуравдугаар сарын 2 хүртэл хугацаанд хилээр нэвтрүүлэхийг хориглов.
     
  • Мөн хугацаанд Монгол Улсын иргэд БНХАУ-д зорчихыг хориглолоо. Гэхдээ ажлын зайлшгүй шаардлагаар явах бол Улсын онцгой комиссын даргын зөвшөөрлийг үндэслэн хилээр гаргах юм.
     
  • БНХАУ-аас ирэх, мөн тус улсаар дамжин ирж байгаа Монгол Улсын иргэдийг 2020 оны хоёрдугаар сарын 6 хүртэл бүх боомтоор,  үүнээс хойш 2020 оны гуравдугаар сарын 2 хүртэл зөвхөн Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтоор оруулна.
     
  • Хилийн Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат автозамын боомтуудыг түр хаалаа.
     
  • Булган-Такашикэ, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг боомтоор хил нэвтэрч байгаа ачаа тээврийн хэрэгсэл, жолооч нарт энэ дэглэм хамаарахгүй.
     
  • Замын-Үүд-Эрээн чиглэлд ачаа тээврийн галт тэрэг хуваарийн дагуу зорчих бөгөөд зүтгүүрийн бие бүрэлдэхүүн, агаарын хөлгийн багийн гишүүдэд хорио цээр мөн хамаарахгүй юм.
     
  • Хорио цээрийн хугацаанд бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй. 
     
  • Түүнчлэн шинэ коронавирусын өвчинтэй тэмцэхэд нь зориулж БНХАУ-д 200 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж үзүүлэхээр болов.

Falsified Medications Are A Huge Global Problem

1 сэтгэгдэл

  1. cialis price

    2022-03-02

    Hmm it looks like your website ate my first comment (it was extremely
    long) so I guess I’ll just sum it up what I wrote and say,
    I’m thoroughly enjoying your blog. I too am
    an aspiring blog blogger but I’m still new to the whole thing.

    Do you have any points for rookie blog writers?
    I’d certainly appreciate it.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet