Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер Украинд хийж буй анхны айлчлалынхаа үеэр 2025 онд Украинд Оросын эсрэг тэмцэлд нь зориулж шаардлагатай дэмжлэгийг үзүүлсээр байх болно гэдгээ илэрхийлээд, хүчтэй байр суурьтай болоход нь тусална гэдгээ амлалаа.

Хэдхэн өдрийн дараа Украины хамгийн том холбоотон болох АНУ-д Доналд Трамп ерөнхийлөгчийн тангаргаа өргөх гэж байгаа энэ үед энэхүү амлалт Киевийн хувьд маш чухал юм.

Трамп албан тушаалаа хүлээн авмагц дайныг зогсоохоо удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд төлөвлөгөөнийхөө талаар дэлгэрэнгүй яриагүй ч Украиныг газар нутгийнхаа томоохон хэсгийг Орост өгөхөд хүргэж магадгүй хэмээн барууны удирдагчид болгоомжилж байгаа.

Стармер Киев хотноо Ерөнхийлөгч Володимир Зеленьскийтэй хийх хэлэлцээрийн өмнө сэтгүүлчдэд “Бид Украиныг хамгийн хүчтэй байр суурьтай байлгах нь маш чухал” гэж мэдэгджээ.

Долдугаар сард ерөнхий сайд болсон тэрээр “Тийм ч учраас би Ерөнхий сайдаар ажилласан хэдэн сарын хугацаанд Ерөнхийлөгч Зеленьскийтэй маш эрчимтэй ярилцсан бөгөөд яриа хэлэлцээрээ Украинд ч үргэлжлүүлэх болногэж хэлсэн байна.

Мөргөлдөөн удаан хугацаанд үргэлжилж байгаа ч бид дэмжлэгээ сулруулж болохгүй.”

Сүүлийн үед Украины арми фронтын шугамд голдуу хамгаалалтын байдалтай байгаа ба хүн хүчний хомсдолд орж, зүүн Донецк мужид томоохон газар нутгаа Оросын хяналтад алдаад байгаа юм.

2022 онд Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Их Британи Украинд 12.8 тэрбум фунт стерлинг буюу 16 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлсэн бөгөөд Стармерын өмнөх удирдагчид мөн бүрэн эрхийнхээ хугацаанд Киевт айлчилж байсан.

Стармерын хувьд айлчлалынхаа үеэр аюулгүй байдал, соёлын харилцаагаа гүнзгийрүүлэхийн тулд Киевтэй 100 жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар төлөвлөсөн байна.

Энэхүү гэрээ болон улс төрийн тунхаглал нь Балтын тэнгис, Хар тэнгис, Азовын тэнгисийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, Оросын түрэмгийллийг таслан зогсооход цэргийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой аж. Мөн энэхүү гэрээнд эрчим хүч, ашигт малтмал, гангийн үйлдвэрлэл зэрэг салбар багтсан байна.

Стармер “Путиний Украиныг хамгийн ойрын холбоотнуудаас нь салгах хүсэл эрмэлзэл стратегийн томоохон бүтэлгүйтэл байлаа. Үүний оронд бид урьд өмнөхөөсөө илүү ойр дотно болсон бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь энэхүү нөхөрлөлийг дараагийн шатанд гаргах болно” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Их Британи, #УКраин, #Ерөнхий сайд Кейр Стармер,