НИЙГЭМ

Уханьд байгаа монгол оюутнуудыг эргүүлэн татахыг зөвшөөрлөө

Монголоос тусгай үүргийн онгоц хоёрдугаар сарын 1-нд нисэх боломжтойг Хятадын талаас мэдэгдсэн байна.

БНХАУ-ын Ухань хотод сурч байгаа 31 оюутан хөл хорионд орж, улмаар хоол хүнс, усны хомсдолд орсон талаараа бичлэг хийж цахим орчинд тараасан нь монголчуудын санааг чилээж, “Иргэнээ авчиръя” хэмээн Монгол Улсын Засгийн газраас шаардсан билээ.

Энэ дагуу манай Засгийн газар Ухань хотод сурч байгаа 31 оюутан, нэг бага насны хүүхдийг эх орон руу нь татах хүсэлтээ БНХАУ-ын талд өгөөд байв. Гэвч Хятадын тал коронавирусийн голомтоос хүн гаргахыг зөвшөөрөхгүй байсан билээ. Хятадын тал зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа манай 31 оюутны биеийн байдлыг ажиглаж байна, коронавирусийн далд үеийг өнгөрөөх ёстой хэмээн тайлбарлаж байсан.

Оюутнуудаа шилжүүлэх асуудлыг манай талын хүсэлтийг БНХАУ-ын тал дөнгөж сая хүлээн авчээ. Учир нь өчигдөр монгол оюутнуудыг шинжилгээнд хамруулж, биеийн байдал хэвийн байгаа тул эх орон руу нь буцаахаар болсон гэнэ. Монголоос тусгай үүргийн онгоц хоёрдугаар сарын 1-нд нисэх боломжтойг Хятадын талаас мэдэгдсэн байна.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet