НИЙГЭМ

МИАТ коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан зарим нислэгээ цуцаллаа

Гэрэл зургийг MPA.mn

МИАТ ТӨХК коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан БНХАУ-ын Бээжин болон Хонконгийн чиглэлийн зарим нислэгээ цуцалсан байна.

Монголын иргэний агаарын тээвэр компани урд хөршийн Бээжин хотын чиглэлд хоёрдугаар сард нийт 10 нислэг, Хонконгийн чиглэлд хоёр, гуравдугаар сард нийт найман нислэг цуцалсан бөгөөд бусад нислэг нь хэвийн үргэлжлэх юм байна.

Тодруулбал, Бээжин хот руу хийгдэх байсан хоёрдугаар сарын 3, 5, 7, 9, 11, 12, 14, 17, 19, 29-ний өдрийн ОМ223\224, Хонконг руу нисэх нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 14-ны өдрийн ОМ297\298 болон мөн сарын 3, 24, гуравдугаар сарын 2, 9, 16, 23-ны ОМ2971\2972 аялал цуцлагджээ.

Түүнчлэн нислэг цуцлагдсантай холбогдуулан 24 цагийн турш зохицуулалт хийж ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: МҮОНТ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet