newswire

Нэг өдрийн дотор 346 сая гаруй төгрөгийн баримт бүртгүүлсэн зөрчил илэрчээ

Татварын ерөнхий газраас НӨАТ-ын буцаан олголтын талаар мэдээлэл хийлээ. Манай улс 2016 оноос эхлэн НӨАТ төлж эхэлсэн юм. Эхний жил 595 мянган иргэн бүртгэлтэй байсан бол өнгөрсөн онд 1.1 сая иргэн бүртгэгдсэн байна.

ҮТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал “Өнгөрсөн жил 312.8 мянган иргэн азтан болж 18.7 тэрбум төгрөг олгосон. НӨАТ-ийг олгохдооо хуульд заасан заалтын дагуу хянан шалгаж, буцаан олгож байгаа. Сангийн сайдын баталсан журмын хүрээнд НӨАТ буцаан олгох журам, сугалааны гэсэн хоёр журмаар хэрэгжүүлдэг.

Сугалааны тохирол явсны дараа хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд буцааж олгоно. Хангаагүй тохиолдолд буцаан олгохооргүй гэж хуульд заасан байгаа. Татварын алба улсын төсөвт 4.5 их наяд төгрөгний төлбөрийг төвлөрүүлсэн. 2019 онд татварын алба 24 хувийг НӨАТ-аар бүрдүүлсэн. Нийтийн өртөгийн албан татвар 2016 онтой харьцуулахад 94 хувиар өссөн. 2016 онд 35.1 тэрбум төгрөг олгосож байсан бол өнгөрсөн жил 121.6 тэрбум төгрөг олгосон” гэлээ.

Гааль, татвар, санхүү мэдээллийн технологийн зөвлөлийн захирал Т.Батбилэг “Нэмэгдсэн өртөгийн албан татварын аппликейшн энэ онд шинэчлэгдсэн. Иргэдээс гомдол санал гаргасан тохиолдолд өөрсдөө шийдвэрлэдэг болсон. “И-баримт аппликейшн”-аар иргэд үнийн зөрүүтэй бараа бүтээгдэхүүнэээ шийдэх, сарын санхүүгээ хянах болсон” гэсэн юм.

ҮТЕГ-ын Эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайхан “Өнөөдрийн байдлаар 911.707 иргэний 146.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгохоор болсон байна. Үүнээс 996 иргэний 2.1 тэрбум төгрөгт эрсдэл тооцож хянагдаж байгаа. Шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд буцаан олгоно” гэв.

Учир нь “Үүрэн телефоны ажилтан нэг өдөрт 8392 баримт буюу 346 сая гаруй төгрөгийн баримт бүртгүүлсэн бол шатахуун импортлогч компанийн ажилтан нэг өдөрт 73 сая төгрөгийн баримт бүртгүүлсэн” байна.

Энэ долоо хоногт багтааж Татварын ерөнхий газраас НӨАТ-ын буцаан олголтыг хянаж дуусгаад Сангийн яаманд шилжүүлхээр боллоо. Үүний дараагаар буцаан ологолтыг энэ оны эхний улиралд оруулах хуулийн заалтын дагуу ажиллах юм байна.

Д.Занданбат

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Нэг өдрийн дотор 346 сая гаруй төгрөгийн баримт бүртгүүлсэн зөрчил илэрчээ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet