Өмнөд Солонгосын цагдаагийн газрын тусгай мөрдөн байцаах алба богино хугацаанд цэргийн байдал зарласантай нь холбогдуулан Ерөнхийлөгч Юн Сук Ёолын албанд нэгжлэг хийж байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

Мөн Үндэсний цагдаагийн газар, Сөүл хотын цагдаагийн газар, Үндэсний ассамблейн аюулгүй байдлын алба зэрэг газруудад нэгжлэг хийж байгаа аж.

“Yonhap” агентлагийн мэдээлснээр нэгжлэгийн үеэр Юн албан өрөөндөө байгаагүй байна.

Мөрдөн байцаагчид дайн байлдааны үеийн онц байдал зарласан шөнө болсон засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг хайж байгаа бөгөөд нэгжлэгт 18 мөрдөн байцаагч оролцож байгаа гэв.

Өнгөрсөн долоо хоногт онц байдал зарлаж үймээн самуун дэгдээсэн Ерөнхийлөгч Юныг цагдаа, прокурор, авлигатай тэмцэх албаныхан олон талаас нь шалгаж байна.

Мөн өчигдөр сөрөг хүчнийхэн түүний онц байдал тогтоох гэсэн бүтэлгүй оролдлогыг шалгуулахаар бие даасан мөрдөн байцаалт явуулах саналаа парламентын хуралдаанаар баталгаажуулж чадсан билээ.

Тэрээр эх орноосоо урвасан болон хуулийн дагуу халдашгүй дархан эрх нь үйлчлэх боломжгүй гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр буруутгагдаж байгаа ба мөрдөн байцаагчид хангалттай нотлох баримт гарч ирвэл түүнийг баривчилна гэдгээ мэдэгджээ.

Одоогоор Юн ямар эрх мэдэлтэй байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд эсэргүүцэгчид түүнийг огцрохыг шаардсан хэвээр байна.

Түүнчлэн Юнд онц байдал зарлахыг санал болгосон гэгдэж буй Батлан ​​хамгаалахын сайд асан Ким Ён Хён өнгөрсөн шөнө албан ёсоор баривчлагдсаныхаа дараа хорих төвд амиа хорлохыг завдсан талаар хэвлэлүүд мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

#Өмнөд Солонгос, #Ерөнхийлөгч Юн Сук Ёол, #цагдаагийн нэгжлэг,