ЭМЯ-аас Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал болон түүнд нөлөөлж буй агаарын бохирдлын асуудлаар мэдээлэл өгч байна.

Энэ үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр "Өнгөрсөн долоо хоногт амбулаторийн тусламж үйлчилгээг нийт 277320 хүн авчээ.  Тэдний 21 мянга буюу 7.7 хувь нь томуу, томуу төст өвчний оноштой байсан. Эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдээс өгсөн мэдээллээр 9633 хүн хэвтэн эмчлүүлжээ.

Тэдний 3000 буюу 32 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай. Томуу, томуу төст өвчин хүндэрч, амьсгалын замын цочмог халдвар, хатгалгаагаар илэрдэг.  3000 орчим гэдэг нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 орчим хувиар илүү байна. Эдгээр өвчтөний 5 хүртэл хувийг хүүхдүүд эзэлжээ. Тэд гол эрсдэлт бүлгийнхэн юм. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад хүүхдийн өвчлөл 8 хувиар өслөө" гэж мэдээллээ.

#онцолсон, #live,