Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2024.12.10/ хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсов. Энэ талаар тус яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн танилцуулсан.  

Тэрбээр мэдээлэлдээ, мал сүргийн бүтэц, малын тэжээлийн нөөц, мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэж буй махны нөөц, экспортлогч оронтой байгуулсан гэрээ, хэлцэл, мах, махан бүтээгдэхүүний экспортын гүйцэтгэлийн талаар товч дурдлаа.  

Монгол Улсын мал сүргийн тоо 2023-2025 онд дунджаар 2.6 хувиар өссөн бөгөөд 2024 онд 15.4 сая төл хүлээн авч бойжуулж улмаар энэ оны хагас жилд 66.8 сая толгой мал тоолуулсан. Харин мал сүргийн бүтцээр харвал нийт малын 46.4 хувь нь үржлийн насны эм, 25 хувь нь эр болон сувай, 4.6 хувь нь үржлийн эцэг, 23.3 хувь нь сүрэг сэлбэх өсвөр насны мал байна гэж мэдээлэлд дурдав.

Мөн нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэж буй нөөцийн махны талаарх мэдээлэлдээ, Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасны дагуу нутаг дэвсгэрийнхээ хүн амын стратегийн хүнсээр тогтвортой хүртээмжтэй хангах арга хэмжээг тухайн шатын Засаг дарга авч хэрэгжүүлэхээр заасан төдийгүй Засгийн газрын 2023 оны  344 дүгээр тогтоолоор стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журмыг баталж, шаардагдах зардлыг жил бүрийн орон нутгийн төсвийн төсөлд тусган шийдвэрлэж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан. Нийслэлийн хүн амын 2024-2025 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 5100 тонн махыг зургаан аж ахуйн нэгж бэлтгэн нийлүүлэхээр шалгарсан бөгөөд нийт бэлтгэх махны 60 хувийг хонины, 40 хувийг нь үхрийн мах байхаар тооцсон гэж байлаа.  

Нөөцийн мах бэлтгэлийн санхүүжилтийг арилжааны банкны эх үүсвэрээр нийт 18 хувийн хүүтэй олгох бөгөөд үүнээс 11 хувийн хүүгийн хөнгөлөлтийг нийслэлийн төсөвт тусгаж, 7 хувийг нь аж ахуйн нэгж төлөхөөр шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар гурван аж ахуйн нэгж нийтдээ 2330 тонн мах бэлтгээд байна гэв.

Түүнчлэн тэрбээр, Монгол Улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсэж, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, тарифын бус хориг саадыг багасгах зорилгоор гадаад орнуудтай хүнс, мал, амьтан, ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл ахуй, хорио цээрийн шаардлага, экспортлох, импортлох үеийн нөхцөлийг тохиролцож, худалдааны чөлөөт байдлыг ханган ажиллаж байна гээд  мал, амьтны хорио цээрийн чиглэлээр 26 улс оронтой хамтарч буйг мэдээлэлдээ онцолсон.  

Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас БНХАУ-д адууны мах экспортлох 11,  дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүн экспортлох 21, дулааны аргаар боловсруулсан мах бэлтгэх буюу төхөөрөх 10, баруун таван аймгаас түүхий мах экспортлох зургаан аж ахуйн нэгжийг бүртгэсэн байдаг бол ОХУ-ын мал, эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн хяналтын хороонд 29, Узбекстан улсад 24 үйлдвэр гэх зэргээр бүртгэгдсэн байдаг. Сүүлийн үед булангийн орон буюу Иран, Ирак руу мах, махан бүтээгдэхүүн түлхүү экспортолж байна гэж байлаа. 

Орон нутгаас авсан судалгаагаар энэ жил 16 сая толгой малыг хэрэгцээлж, 50.8 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гараад байна. 16 сая толгой мал буюу 543.0 мянган тонн махыг нийтийн хэрэгцээнд зориулна. Үүнээс дотоодын хэрэгцээнд 10 сая толгой малыг,  экспортод 6 сая толгой мал гаргах тооцоо судалгаа байна. Энэ нь 200 мянган тонн мах  экспортлох бүрэн боломжтой гэснийг мэдээлэд дурджээ.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, У.Отгонбаяр, Ц.Идэрбат, С.Замира, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар, А.Ундраа, М.Ганхүлэг, Т.Аубакир, З.Мэндсайхан нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс салбарын яамнаас мал, махны экспортыг өсгөх болон малчдын орлогыг нэмэгдүүлэхэд салбарын яамнаас баримталж буй  бодлого, мөн энэ жил хэчнээн бүсээс хэдэн тонн махыг дотоодын хүсний хэрэгцээг хангахаар бэлтгэж буй талаар, малчны хотонд буй махны үнэ, зах зээлийн үнийн зөрүүнд судалгаа хийсэн эсэхийг лавлаж байлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хариултдаа, малын тоо толгой бэлчээрийн даацтай харьцуулахад 30 саяар хэтэрсэн байгааг дурдаад цаашдаа махны экпортыг нэмэгдүүлэхэд бүх талын арга хэмжээ авахаар ажиллаж байна. Мах төдийгүй малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж байж малчдын орлого сайжирна гэлээ. Мөн тэрбээр мал, махны экспортыг энэ жил 100 мянган тоннд хүргэхээр төлөвлөж бүх талаар дэмжин ажиллаж, ингэснээр орлого шууд нэмэгдэнэ гэж байв.

Мөн 2025 онд 5100-5500 тонн мах бэлтгэхээр 7 аж ахуйн нэгжийн нэрийг арилжааны банканд хүргүүлэн нийт 21 тэрбум төгрөгийн зээл шийдэгдээд байна. Энэ жилийн хувьд хонины мах 8800, үхрийн мах 9400 төгрөгөөр бэлтгэнэ. Түүнчлэн энэ сарын 12-ны өдөр нийслэлийн найман байршилд “Өвлийн идэш” арга хэмжээг зохион байгуулах бөгөөд одоогоор 800 тонн махыг хоршоологчид нийлүүлэхээр зэхээд байна хэмээн ажлын хэсгээс нэмэлт тайлбарыг өгсөн.  

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн  хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, хүлээн авч “алдагдалгүй төсөв батлах” чиглэл өгсний дагуу Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг шинэчлэн боловсруулж, дахин өргөн барьсныг дурдаад төсвийн төсөлд зардлыг бууруулахад баримталсан зарчмыг танилцуулав.

Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн халамжийн сангаас олгох хүүхдийн мөнгөн тэтгэмж, халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж,  түүнчлэн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж, зээлийн үйлчилгээний төлбөр, мөн хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хорооноос төсвийг нь хянаж жилийн төсөвт тусгуулахаар ирүүлсэн шүүхийн байгууллагууд болон Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагуудын урсгал зардлыг тус тус бууруулахгүй байхаар тусгажээ.

Харин салбар харгалзахгүйгээр бүх төсөвт байгууллагуудын тавилга, эд хогшил худалдан авах, сургалт, семинар, хурал зөвлөгөөн хийх, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах, гэрээт ажилтан ажиллуулах, дуудлагын автомашин хөлслөх, зөвлөл, хороо, комиссын гишүүний урамшууллын зардал мөн, соёлын эрхийн бичиг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, Кино урлагийг дэмжих сан, засаг захиргааны нэгж, төрийн захиргааны байгууллагыг үр дүнгээр шагнах, урамшуулах, идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих болон эрүүл идэвхтэй амьдрал хөтөлбөрийн зардлыг 100 хувь тус тус бууруулах, эрүүл мэнд болон тусгай чиг үүргийн байгууллагаас бусад бүх байгууллагын тээвэр шатахууны зардал, төрийн өндөр дээд айлчлал болон гадны өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах зардал, эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбараас бусад салбарын дадлага, бэлтгэл сургуулилт хийх зардал, бүх шатны төсвийн байгууллагын дотоод албан томилолт, бичиг хэргийн зардал, багаж техник хэрэгсэл худалдан авах зардлыг тус тус 50 хувиар бууруулахаар тусгасан гэв.

Мөн улсын төсвийн хөрөнгөөр шинээр гүйцэтгэх геологийн хайгуул, судалгааны ажлыг 50 хувь бууруулахаас гадна байр ашиглалтын зардал, хангамж, бараа материал, нормативт эм бэлдмэл, нормын хувцас, хоол, урсгал засвар, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас, шилжүүлэг, эргэж төлөгдөх зээл, бараа үйлчилгээний бусад зардал, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэмжээ, боловсролын тэтгэлэг, авто зам, гүүрэн байгууламжийн засвар ашиглалтын зардлыг 10 хувиар тус тус бууруулсан байна.

Түүнчлэн тэрбээр танилцуулгадаа, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан, ажлыг эхлүүлсэн төслүүдийг дуусгахын зэрэгцээ гэрээ байгуулаагүй, ажил эхлээгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж, хойшлуулах, зарим их засвар, ТЭЗҮ, зураг төсөв, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг бууруулж, хэлэлцээрийн шатанд байгаа төсөл болон  гадаад зээлийн ашиглалтыг бууруулж, хэлэлцээрийн шатанд байгаа Үндэсний хиймэл дагуулын төсөл болон бусад төслийн зээлийн ашиглалтыг хойшлуулахаар болсныг дурдав.

Ингээд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ)-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувийн ашигтай болохоор байна.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд төрийн аудитын байгууллагаас өгсөн дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням танилцуулсан.

Аудитын дүгнэлтэд, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой нийцэж байгаагийн зэрэгцээ Засгийн газрын өрийн үлдэгдэл 2025 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 41.9 хувьд хүрэх төсөөлөлтэй байхаар тооцоолон тусгасан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3-д заасан төсөв, санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцааны түвшинд байгааг дурджээ.

Мөн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг анх удаа алдагдалгүй төлөвлөсөн нь төсвийн төлөвлөлтөд ахицтай үзүүлэлт болжээ гэсэн байв. Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх, нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёроос дээш хувийн ашигтай байх, нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байх, Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх гэсэн тусгай шаардлагуудыг тус тус хангасан байна гэсэн байлаа.

Түүнчлэн Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын үзэл баримтлал, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч дурдаад  анхаарах шаардлагатай асуудлын талаар танилцуулсан.

Цахим систем болон техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын өртөг зардлыг тооцож төлөвлөх, хянах, хэрэгжүүлэх, хүлээн авахтай холбоотой зохицуулалт, жишиг үнэ, заавар журам хангалтгүй байгаа нь төсөвт өртгийг үндэслэлтэй тооцож үр ашигтай төлөвлөхөд сөргөөр нөлөөлж байна. Төсвийн урсгал зарлагыг хумьж, зарим хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр, үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөсөн нь төсвийн зарлагын ДНБ-д эзлэх харьцааг бууруулсан сайн талтай боловч зардлыг хэт механикаар хассан нь 2025 онд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулах, тоо хэмжээг хумих эрсдэл үүсэх магадлалтай байна. Төрийн үйлчилгээг илүү цомхон бүтэц, ухаалаг байдлаар үзүүлэхийн тулд төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх тогтолцооны өөрчлөлтийг хууль эрх зүйн орчинд бүрдүүлэх шаардлагатай байна. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 12-т “Төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын хуулийн этгээдээр аудит хийлгэж болно. Тухайн санхүүгийн жилд аудит хийлгэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах этгээдийг Засгийн газар тогтооно” гэж тусгасан нь Улсын Их Хурлын Засгийн газарт тавих хяналтын зарчмыг алдагдуулахаас гадна Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гарсан хууль тогтоомжтой нийцэхгүй байна хэмээн уг дүгнэлтэд дурдсан байлаа. 

Хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Ц.Идэрбат, П.Батчимэг Б.Уянга, Ц.Мөнхбат, З.Мэндсайхан нар асуулт асууж, санал хэлсэн.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр “Ганга нуурын бохирдол, ширгэлтээс хамгаалах, урсацыг сайжруулах” төслийн I үе шат амжилттай хэрэгжсэнийг дурдаад II  шатны  санхүүжилтээс 10 хувийг хасах зайлшгүй шаардлагатай эсэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат мал эмнэлгийн салбарын урьдчилсан сэргийлэх тарилга, биокомбинатын шинэчлэлийн хүрээнд хөрөнгө оруулалт төсөв хэр танагдсан талаар, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг аудитын дүгнэлтэд урсгал зардлыг нэмэгдүүлэхэд төрийн албан хаагчийн орон тоо жил ирэх тусам өсөж, цалингийн зардлыг өсгөж буйтай холбоотойг дурдсан тул энэ талаар цаашид авах арга хэмжээний талаар төсөлд тусгасан эсэхийг тодруулж байлаа.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Ганга нуурын төсөл амжилттай, үр өгөөжтэй төсөл гэдгийг салбарынхан үнэлдэг тул 2025 онд санхүүжихээр үлдсэн 200 гаруй тэрбум төгрөгийн асуудлыг төсөв хооронд зохицуулах боломжтой хэмээн хариулав. Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хариултдаа, Мал, эмнэлгийн салбарын төсөвлөгдсөн санхүүжилтээс 10 хувийг тэгшитгэж бууруулснаар 9 тэрбум төгрөг хасагдсан. Энэ хэмжээний вакцин, тарилгын дүн буурна гэв.  

Мөн ажлын хэсгээс жил ирэх тусам төрийн албан хаагчдын орон тоо нэмэгдсэнээр цалингийн зардал буюу төсвийн урсгал зардал өсөж байгаа. Төрийн аудитын дүгнэлтэд төсвийн төслийг Төрийн мөнгөний бодлогод нийцүүлэх, төсвийн зардлын тэлэлтийг нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулахад арга хэмжээ авах шаардлагатай талаар Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн хэмээх нэмэлт тайлбарыг өглөө.

Ингээд Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй зургаан саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хоёр саналыг дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.  

Хуралдаан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн  анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар нэг зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. 

Жижиг, дунд үйлдвэрийн сангаас олгосон зээл, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилт, үр дүнгийн талаарх мэдээлэл сонслоо

Дараа нь Жижиг, дунд үйлдвэрийн сангаас олгосон зээл, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилт, үр дүнгийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо.

Энэ талаар  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан танилцуулав.

Тэрбээр мэдээлэлдээ,  2009 оноос хойш 737 тэрбум төгрөгийн санхүүжилтийг  улсын төсөв, Засгийн газрын бонд, Хөгжлийн банкны дамжуулан зээл болон орон нутгийн төсвөөс нийт 737.6 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг өнгөрсөн хугацаанд бүрдүүлж 8928 төсөлд 1,086 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон гэлээ.  

2009-2024 оны хооронд хүнсний үйлдвэр, хөнгөн үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй, барилгын үйлдвэр, зоорь, био технологи, худалдаа үйлчилгээ, дахивар зэрэг чиглэлээр хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт авсан иргэн, аж ахуйн нэгжүүд 6.679 үйлдвэрийг өргөтгөж, 2.249 үйлдвэрийг шинээр байгуулсныг мэдээлэлд дурдаад 8.928 зээлдэгчид төслийн үр дүнд нийтдээ 54 мянган ажлын байрыг шинээр бий болгож, 39 мянган ажлын байрыг хадгалсан гэдгийг онцолж байлаа.

Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд заасны дагуу хоршоо, нөхөрлөл, компанийг 200 хүртэл ажилтантай 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой байх юм бол жижиг, дунд үйлдвэр гэж томьёолж байгаа гээд энэ салбарт нийтдээ 293 мянган хүн ажиллаж байна гэв.

Сангаас олгосон зээл, төслийн талаарх мэдээлэл Жижиг, дунд үйлдвэрийн газрын https://sme.gov.mn/visualdata  цахим хуудсанд ил тод нээлттэй байршиж байна. Мөн 2023 оны 04 дүгээр сараас ЦХХХЯ-наас хэрэгжүүлж буй шил ажиллагааны хүрээнд  https://shilen.gov.mn/small  цахим хуудсаар дамжуулан нээлттэй мэдээлэл авах боломжтой болсныг дурдахын зэрэгцээ 2020-2024 онд авч хэрэгжүүлсэн үр дүнгийн талаар танилцуулав.

Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлснээр хуралдаан өндөрлөв хэмээн Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

#БОХХААБХ,