АФГАНИСТАН

Афганистан: АНУ-ын цэргүүд юу үлдээсэн бэ

Наймдугаар сарын 31-нд Афганистаны газар нутгийг орхиж явахаасаа өмнө АНУ-ын цэргүүд хэдэн арван сая долларын үнэтэй 73 онгоц, 100 орчим машин, бусад техник хэрэгслүүдийг орхисон бөгөөд АНУ-ын Төв командлалын дарга генерал Кеннет Маккензи онгоц болон зарим төхөөрөмжүүдийг ашиглах боломжгүй болгосон гэж мэдэгдэв.

Кабулын Хамид Карзайн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд АНУ-ын цэргүүдийн үлдээсэн техник хэрэгсэлтэй даруулсан Талибаны дайчдын зургууд ил болсон бөгөөд Талибанчууд тэдгээр төхөөрөмжүүдийг аль хэдийн ашиглаж байгаа нь тодорхой болоод байна. Зарим мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Талибаны бүлэглэлд бэлтгэгдсэн нисгэгч, засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл хүрэлцээгүй учраас нисэх онгоцнуудыг ашиглаж чадахгүй байж магадгүй юм.

A-29 light attack aircraft surrounded by abandoned kit

Гэсэн хэдий ч тус улсын бусад хэсэгт Афганистаны цэргүүд техникээ устгаагүй, идэвхгүй болголгүй үлдээжээ. Тодорхой тоо тогтоох боломжгүй ч зургадугаар сарын сүүлчээр Афганистаны зэвсэгт хүчний хяналтад байсан 33 ширхэг UH-60 Black Hawk нисдэг тэрэг зэрэг 167 онгоцны ихэнх нь одоо Талибаны гарт байгаа гэж үзэж байна.

АНУ-ын цэргүүдийн Кабулд үлдээсэн 73 онгоцны тус бүрийн үнийг тогтоох боломжгүй ч нэг А-29 онгоц 10 сая доллараас илүү үнэтэй, мөн нэг ширхэг Apache довтолгооны нисдэг тэрэг 30 гаруй сая долларын үнэтэй аж.

Үүний зэрэгцээ тэсрэх бөмбөгөнд тэсвэртэй, мина эсэргүүцэх зориулалттай 70 гаруй MRAP машинууд үлдсэн бөгөөд тус бүрийн үнэ нэг сая орчим долларт хүрдэг. Түүнчлэн 27 ширхэг Humvees гэх хөнгөн тактикийн автомашинуудыг үлдээсэн байна.

Мөн тус бүр нь 10 сая орчим долларын тодорхойгүй тоотой пуужин, их буу, минометийн системийг Кабулын нисэх онгоцны буудалд орхижээ.

Түүнчлэн өмнөх он жилүүдэд Пентагон Афганистаны аюулгүй байдлын хүчнийг хэдэн арван тэрбум долларын үнэтэй техник хэрэгслээр хангасан бөгөөд үүнийгээ мөн орхисон байна. Афганистаны албан тушаалтны мэдээлснээр АНУ-ын засгийн газар Афганистаны армийг сургах, тоноглоход 83 тэрбум доллар зарцуулсан байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet