Засгийн газрын 2024 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн журмын төслийг хэлэлцүүлж, батлууллаа. Энэхүү журам батлагдсанаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй хүний нөөцийг бэлтгэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, сургалтын байгууллагыг хагас бие даасан тогтолцоонд шилжүүлж, сургалтын чанарт ахиц гарна хэмээн үзэж байна.

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангаас санхүүжүүлэх зарим онцлох, шинэ арга хэмжээг дурдвал: 

- Иргэд ажиллангаа суралцах, суралцангаа хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх  ХОСМОГ сургалт;
- Сургалтын байгууллага гадаадын ижил түвшний мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагатай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж тухайн оронд сургалт, үйлдвэрлэлийн дадлага зохион байгуулах;
- Багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн болон мэргэшүүлэх сургалт, багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, багш, ажилтны гүйцэтгэлийн үнэлгээ;
- Мэргэжлийн ур чадварын олон улсын хэмжээний тэмцээнд бэлтгэх, оролцох, урамшуулах, үндэсний хэмжээний мэргэжлийн ур чадварын тэмцээнийг зохион байгуулах;
- Сургалтын хэрэглэгдэхүүн, тоног, төхөөрөмж, номын сангийн баяжилт нөхөн хангалт гэх мэт.

Аж ахуйн нэгж байгууллагууд мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн сургалтын орчныг бүрдүүлэх, дадлагын газрыг тоног төхөөрөмжөөр хангах, дадлагын байрыг засварлах, багш нарыг дадлагажуулах зэргээр дэмжин ажиллаж санхүүгийн дэмжлэг, хандив өгсөн бол компаниуд эргэн ажилтнаа бэлтгэх, ур чадвар дээшлүүлэх сургалтад хамруулах, ажиллангаа суралцаж байгаа ажилтныхаа мэргэжлийн ур чадварын түвшнийг тогтоолгох, үнэлүүлэх, дадлагажуулагч бэлтгэх, давтан сургах, дэвшилтэт техник, технологи ашиглах асуудлаар сургалтад хамрагдах боломжтой. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид үзүүлсэн санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг тухайн жилийн борлуулалтын орлогын 1 хувиас хэтрэхгүй дүнгээр тооцон хасаж, хөнгөлөх зохицуулалт бий болсон юм гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

#Боловсролын яам, #Мэргэжлийн болон техникийн боловсрол,