ДЭЛХИЙН МЭДЭЭ

Япон улс өнөөдөр Ухань хотоос иргэдээ татаж авна

Японы гадаад харилцааны сайд Тошимицу Мотеги Хятадын гадаад харилцааны сайд Ван Итэй утсаар ярьж, иргэдээ шилжүүлж авах ажиллагааг зохион байгуулахад хамтран ажиллахыг хүссэн байна.

Монгол улс, АНУ, Япон болон БНСУ Хятадын Ухань хотоос иргэдээ татаж авах асуудлаар Хятадын эрх баригчидтай яриа хэлэлцээ хийж байна. Одоогоор Япон улс коронавирусийн голомтод бүс буюу Хятадын Хубей мужийн Ухань хотоос эх орондоо ирэх хүсэлтэй бүх иргэнээ өнөөдөр чартер нислэгээр авч ирэхээр төлөвлөж байна. Иргэдээ эх орон руугаа татах ажлыг зохион байгуулахаар Японы засгийн газар Хятадын эрх баригчидтай яриа хэлэлцээ хийж, хамтран ажиллаж байгааг тус улсын засгийн газраас өчигдөр өглөө мэдээлжээ.

11 сая хүн амтай Ухань хотод коронавирусийн тархалттай холбогдуулан хөл хорио тогтоогоод байна. Энэ нөхцөл байдалтай холбогдуулж Японы засгийн газар тус хотод ажиллаж сурч амьдарч байгаа иргэдээ өөрсдийнх нь хүсэлтээ эх орон руугаа татна гэж өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн. Японы засгийн газрын мэдээгээр Хятадын Ухань хотод Японы 710 орчим иргэн амьдардаг юм байна. Мөн Ухань хотод Японы 160 гаруй компани үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр компани Ухань хотоос өөрсдийн ажилчдаа гэр бүлтэй нь эргүүлж татах ажилд засгийн газартайгаа хамтран ажиллаж байгаа юм байна.  Сая амралтын өдрүүдээр Ухань дахь Япон иргэдийн хичнээн нь эх орон руугаа буцах хүсэлтэйг асууж судалгаа авснаас ойролцоогоор 50 хувь нь эх орон руугаа буцахаар хүсэлтээ өгчээ.

Японы гадаад харилцааны сайд Тошимицу Мотеги Хятадын гадаад харилцааны сайд Ван Итэй утсаар ярьж, иргэдээ шилжүүлж авах ажиллагааг зохион байгуулахад хамтран ажиллахыг хүссэн байна. Японы засгийн газар дан ганц Ухань хот гэлтгүй Хубөчигей мужаас эх орон руугаа буцах хүсэлтэй бүх иргэдээ татах зорилготой байгаа талаар Бээжин дэх Японы ЭСЯ-ны эх сурвалж мэдээлжээ.

Эх сурвалж: МҮОНТелевиз

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet