newswire

Р.Гандиймаа: Короновирустэй бүсээс ирсэн хүнийг тусгаарласан

Архангай аймагт сэжигтэй тохиолдол илэрснийг албаны эх сурвалж баталлаа. Тухайлбал, короно вирусын халдвар өндөр тархсан Хонг конгоос ирсэн иргэнийг тусгаарласан нь үнэн гэнэ. Энэ талаар тус газрын Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаагаас тодруулав.

-Архангай аймагт короновирусын халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үү?

– Короновирусын халдвар дэгдсэн бүс нутгаас ирсэн иргэнийг тусгаарласан байгаа. Өвчлөлийн бүсээс ирсэн иргэнд ханиад томууны шинж тэмдэг илэрвэл бид сэжиглэж үзнэ. Тиймээс тухайн иргэнээс шинжилгээ авч сорьцыг ХӨСҮТ рүү явуулсан. ДЭМБ болон ЭМЯ-наас гаргасан зөвлөмжийн дагуу ажиллаж байна.

-Шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

-Онош батлагдаагүй. Өвчлөл гараагүй. Эмнэлгийн байгуулага хийх ёстой ажлаа хийгээд явж байна. Онош батлагдаад, короновирус бүртгэгдвэл албан ёсоор мэдээлэл хийнэ. Шинжилгээний хариу ХӨСҮТ-ээс ирээгүй байна. Хариу онлайнаар ирэх байх. Үүнээс өмнө хүмүүсийг айлгаж, шинжилгээний хариу баталгаажаагүй байхад тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

Falsified Medications Are A Huge Global Problem

Р.Гандиймаа: Короновирустэй бүсээс ирсэн хүнийг тусгаарласан

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet