“Тод Каннам”-ын эмч нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Тодномбатын өмгөөлөгч Э.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлууллаа
“Тод Каннам” арьс гоо заслын эмнэлэгт өөх соруулах хагалгаа хийлгэсэн 29 настай эмэгтэй харамсалтайгаар нас барсан билээ. Тодруулбал, өнгөрөгч оны гуравдугаар 26-ны өдөр үйлчлүүлэгчид өөх соруулах хагалгаа хийх үеэр хүндрэл үүсэж улмаар зүрх нь тасалдаж эхэлсэн байдаг. Улмаар Улсын төв нэгдүгээр эмнэлэгт яаралтай хүргэсэн ч эмчилгээ авалгүй дөрөвдүгээр сарын 1-ний өдөр нас барсан билээ. Хан-Уул дүүргийн прокурорын газраас Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хэлэлцэх тов гарсан.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Тодномбатын өмгөөлөгч Э.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлууллаа. Дараагийн шүүх хурал ирэх сарын 10-ны өдрийн 12.00 цагт товлогдсон байна. Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл. Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох. 1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах