Эрэгтэй ятгачин гэдгээрээ олны танил болоод байгаа Ө.Бохьшаргатай ярилцлаа.
-Дөнгөж хорин настай залуухан уран бүтээлч нүүрэндээ баг зүүгээд гараад ирэхээр хүмүүс их сонирхон хүлээж авч байна. Би хүртэл өөрийг тань ярилцахаар ирэхдээ багтайгаа ирэх юм биш байгаа гэж бодож байлаа?
-Яалаа гэж багтай ирэх билээ (инээв).
-Уран бүтээл туурвихдаа яагаад нүүрээ халхлах болов оо. Өрсөлдөөн дундаас ялгарч гарч ирэх гэсэн нэг оролдлого, онцлог уу?
-Үгүй ээ. Би бусдын анхаарлыг татах гэсэндээ баг зүүдэггүй. Гэтэл хүмүүс миний ур чадвар, авьяас руу анхаарахаас илүүтэй зүүсэн баг руу төвлөрөөд байх шиг байна. Баг нь хүн төрөлхтний соёл урлагийн түүхэнд Грек, Ромын үеэс л хэрэглэгдсээр ирсэн, уран бүтээлчид одоо ч ашиглаж байгаа энгийн л нэгэн зүйл. Өөрөөр хэлбэл, хэтэрхий их ач холбогдол өгч гайхаад, бусдаасаа ялгарах гэсэн нэг арга хэмээн туйлшраад байх хэрэггүй юм. Мөн миний энэ үйлдэл урлагаас гажсан юмгүй шүү дээ. Магадгүй хувь уран бүтээлч уран бүтээлээ туурвих хүсэлтэй ч одоогоор олонд танигдах бодолгүй, өөрийгөө голсон байж болно. Хөдөлмөрлөөд явж байхад болно байх аа (инээв).
-Дээр нь таны нэр тун содон, Бохьшарга. уран бүтээлийн нэр үү, ижий ааваас өгсөн нэр үү?
-Хүмүүс бас л уран бүтээлийн нэр гэж бодоод байна. Үгүй ээ, энэ бол миний өөрийн жинхэнэ нэр.
-Танд ер нь онцлох зүйл олон байна шүү. Эрэгтэй хүн ятга тоглох их сонин харагддаг юм билээ. Ятга хөгжмийг хаана ингэж уран чадварлаг тоглож сурсан юм бэ?
-Би Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежийн ятгын ангийг төгссөн. Ээж маань хуучир хөгжмийн ангид оруулах гэхээр нь “Энд чинь дандаа охидууд явдаг” гэж зөрж байгаад ятгын ангид орчихсон чинь дан охидтой, ганц ч эрэгтэй хүүхэдгүй анги байж таарлаа. Хөвгүүд морин хуур сурч байхад би ганцаараа ятга барьчихаад явж байдаг байсан. Үүнээс болж хичээлээ ч их тасалсан даа. Гэвч энэхүү хөгжимдөө яваандаа дурласаар өдийг хүрлээ. Хөгжим бүжгийн коллежийг төгссөний дараа Их засаг их сургуулийн жүжигчний анги, мөн СУИС-ийг дуу хөгжмийн багш мэргэжлээр төгссөн. Ятганаас гадна гитар, төгөлдөр хуур тоглоно. Одоо 34 дүгээр сургуульд багшилдаг.
-Уран бүтээлийн гараагаа хэзээнээс эхлүүлэв, урын санд тань хэчнээн бүтээл байна?
-2018 оноос эхэлсэн. Монгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүх ахтай хамтраад ажиллаж байна. Одоогоор найман дуутай болсон. Үүний дөрөв нь ардын дуу бөгөөд сэргээж дуулах гэж оролдсон юм.
– “Тоохуу нэгэн гос”, “Дүүриймаа” зэрэг ардын дууг дуулсан байна билээ. Хүмүүс ч их сайхан хүлээж авч байх шиг байна?
-Тийм ээ. “Гоолингоо”-г бас дуулж, клипжүүлсэн байгаа. Энэхүү дууг өмнө нь (орчин цагт) эрэгтэй хүн дуулж байгаагүй юм билээ. Тэр утгаараа цацаж чадахгүй л байгаад байна, айгаад (инээв). Учир нь тэр болгон оролдоод байх дуу биш л дээ. Мэдээж дуугаа нэлээд судалж үзсэн, ингэхэд хамгийн анх дуулсан хүн нь эрэгтэй хүн төдийгүй хайртай хатандаа зориулж бүтээсэн түүхтэй юм байна.
– Дуугаа цацах тал дээр С.Батсүх гавьяатаас зөвлөгөө авсан биздээ. Юу гэж байх юм?
-Гавьяат, Бат-Энэрэл хүү хоёр гадагшаа явчихсан хараахан ирээгүй байна. Ирэхээр нь ярилцана даа.
-Энэ сарын 7-нд (өнөөдөр) бээжин рүү явах гэж байгаа гэж дуулсан. Шинэ уран бүтээлийн зураг авалт хийх нь үү?
-Нэг дуугаа клипжүүлэх санаа байна. Бас Өвөрмонголын дуучинтай хамтарсан уран бүтээл хийх санаатай. Гэхдээ яг эцэслэн шийдэгдсэн зүйлгүй.
– Чиний оролцсон тоглолтуудаас харж байхад үзэгчид маш өндөр сэтгэгдэлтэй хүлээж авч байна. Эрэгтэй ятгачин, ардын дуу дуулдаг гэдэг утгаараа үзэгчид их олзуурхаад байх шиг?
-Маш гоё хүлээж авч, дахин дахин дахиулах тохиолдол олон гардаг. Таны хэлсэнчлэн эрэгтэй ятгачин гэдгээр маань их сайхан хүлээж авдаг юм болов уу. Дээр нь дуугаа өөрийн дуу хоолойгоор буюу амьдаар нь дуулж байгаа маань өндөр сэтгэгдэл төрүүлсэн байх аа.

-Нэг эмзэглэмээр зүйл нь таны үеийнхний дунд ардын дуу, хөгжим сонсдог нь тун бага, бараг байхгүй гэж хэлж болохоор болжээ. Ардын урлагийн чиглэлээр уран бүтээл туурвидаг залуу хүний хувьд ямар бодолтой явна?
-Үнэн. Үнэхээр ховордсон. Үүнийг сургуульд багшилж байж илүү их мэдэрлээ. Ардын дууг хүүхдүүдийн дийлэнх нь бүр сонирхохоо байсан байна. Бүгд гээгүй шүү. Тиймээс тэдний сонирхдог дуу, хөгжимтэй нь уялдуулах, нийцүүлэх хэрэгцээ шаардлага тулгарчээ. Үүний тод жишээ нь “Хү” хамтлаг гэж хардаг. Нөгөө талаас бид дэлхийн хэмжээний боловсролыг хүүхдэдээ олгоно гэж яриад байна. Мэдээж хэрэгцээ шаардлагын дагуу хэрэгтэй. Гэхдээ гадаад, дотоодод очоод хэрэг болох үед нь ганц сайхан ардын дуу дуулчихдаг байх ёстой юм. Энэ ч илүүдэхгүй.
-Өөрийн тань хувьд 1-12 дугаар ангийнханд дуу, хөгжмийн хичээл ордог гэлээ. Мэдээж хөтөлбөрийн дагуу ардын урлаг заадаг байх. сурагчид хэр сурч байна вэ?
-Ардын дууны ая, үг чихэнд их наалдацтай учраас хүүхдүүд амархан сурдаг. Гэхдээ цааш нь лавшруулаад сонирхох нь ховор. Ятгын дугуйлан хичээллүүлэхэд анх 30 хүүхэд орсон ч төгсөхөд 10 нь л үлдсэн байх жишээтэй. Учир нь ятга сурахад маш их тэвчээр хэрэгтэй. Адаглаад наад зах нь хуруунууд цэврүүтнэ. Дугуйлангийнхаа тунаж үлдсэн 10 хүүхдэд маш их баярладаг даа.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах