ДЭЛХИЙН МЭДЭЭ

УХАНЬ: I түвшний аврах ажиллагааг идэвхжүүллээ

Хубэй Эрүүл мэндийн хороо мэдээлэл хийж, шинэ коронавирусийн дэгдэлтийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэлээ.

Коронавирусээр өвчилсөн хүний тоо дэлхийн хэмжээнд 2800-д хүрсэн бөгөөд Бээжин, Шанхай, Тяньжин, Чунцин, Гуандун, Хунан, Жэжян, Хубэй, Аньхуй зэрэг муж өөрсдийн хариу арга хэмжээг авсаар байна гэж мэдээллээ. Мөн түүгээр зогсохгүй I түвшний аврах ажиллагааг идэвхжүүлсэн гэдгээ мэдэгдсэн юм.

Коронавирусийн дэгдэлтийг анх Хятадын Хубэй мужийн төв Ухань хотод 2019 оны арванхоёрдугаар сард бүртгэж мэдээлсэн юм. Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд шинэ төрлийн титэм вирусийн халдварыг хүнээс хүнд эрчтэй дамжиж байгааг онцоллоо.

Эх сурвалж: GTN ChinaGlobalTVNetwork

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавиурст халдварын тухай мэдээллийг танилцуулж байна.

2020.01.26-ны өдрийн 09:00 цагийн байдлаар

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр шинэ Коронавирусийн халдвараар 1,318 хүн өвчилж, 41 хүн нас барсан. БНХАУ-д 1287, Тайванд 3, Макаод 2, Хонгконгд 5, Японд 2, БНСУ-д 2, Сингапурт 3, Вьетнамд 2, Австралид 1, АНУ-д 2, Тайландад 5, Непалд 2, Францад 3 хүн өвчилсөн.

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 08:50 цагийн байдлаар Хятад улсад шинэ коронавирусын халдвараар 1,975 хүн өвчилж, 56 хүн нас барсан, 324 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна. Бүрэн эдгэрсэн 49 иргэн эмнэлгээс гарсан.

БНХАУ-ын Өвөр Монголд 7, Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.

Албан бус мэдээгээр 1700 хүн өвчилж, 55 хүн нас барсан, Малайз улсад 1 хүн өвчилсөн байна.

Та үр хүүхэд, гэр бүлээ шинэ коронавирусийн халдвараас дараах энгийн 3 аргаар сэргийлж чадна.

  1. Гараа тогтмол савандаж угаах
  2. Амны хаалт заавал зүүх
  3. Өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet