АНУ-ын Зүүн эрэг болон Персийн булангийн эргийн усан онгоцны зогсоолын ажилчид цалин хөлсний асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй тул сүүлийн 50 жилийн хугацаанд анх удаа томоохон хэмжээний ажил хаялт эхлүүлжээ. Ингэснээр тус улсын далайн тээврийн тал орчим хувь нь зогсонги байдал орсон байна.
Ажил хаялтаас болоод Мэйнээс Техас муж хүртэлх олон арван боомтын хоол хүнснээс эхлээд автомашин зэрэг бүх бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт зогсжээ. “JP Morgan”-ы шинжээчид энэ тасалдлыг эдийн засагт өдөрт ойролцоогоор 5 тэрбум долларын хохирол учруулж, ажлын байруудад заналхийлж, инфляцыг хөөрөгдөж болзошгүй гэж тооцоолсон байна.
Ерөнхийлөгч Жо Байден болон түүний засаг захиргаа ажил хаялтыг хүчээр зогсоох оролдлого хийхгүй гэдгээ мэдэгдээд, мягмар гарагт ажил олгогчдыг гэрээний саналаа өөрчлөхийг шаардсан байна.
Талууд хоорондоо ярилцаж байгаа ч мягмар гарагийн оройн байдлаар идэвхтэй хэлэлцээр хийгдээгүй байсан бөгөөд ажил хаялт хоёр дахь өдрөө үргэлжлэх төлөвтэй байна.
Боомтод ажилладаг 45,000 ажилчдыг төлөөлдөг “ILA” холбоо даваа гарагт АНУ-ын Далайн холбоо (USMX) нэртэй ажил олгогчдын бүлэгтэй зургаан жилийн хугацаатай шинэ гэрээ байгуулахаар хэлэлцээр хийж байсан боловч “USMX” эцсийн саналыг нь няцаасан тул шөнө дундаас эхлэн Мэйнээс Техас хүртэлх бүх боомтуудын үйл ажиллагааг зогсоожээ.
“ILA”-ийн тэргүүн Харолд Даггеттын хэлснээр ажил олгогчид цалин хөлсийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийг дэмжээгүй, мөн ажлын байруудад заналхийлж буй боомтын автоматжуулалтын төслүүдийг зогсоох шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.
“ILA” зургаан жилийн хугацаанд жил бүр цагийн хөлсийг 5 доллароор нэмэх болон бусад шаардлагыг тавьсан бол “USMX” цалингийн хэмжээг 50 орчим хувиар нэмэгдүүлэх санал тавьсан аж.
Цагаан ордны зүгээс цар тахлын дараа тээвэрлэлт нэмэгдсэнээр тээврийн компаниудын ашиг зарим тохиолдолд 800%-ийг давсан болохыг тэмдэглээд, одоо ажилчдад зориулсан шударга гэрээ хэлэлцээр хийх цаг болсон гэж мэдэгдсэн байна.
1977 оноос хойших боомтын ажилчдын анхны томоохон ажил хаялтад Нью-Йорк, Балтимор, Хьюстоны 36 боомт өртжээ. “Everstream Analytics”-ийн мэдээлснээр ням гарагт АНУ-ын боомтуудын ойролцоо ердөө гурван чингэлэг хөлөг онгоц хүлээж байсан бол мягмар гараг гэхэд 38-ыг давсан байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #усан онгоцны зогсоол, #ажилчдын ажил хаялт, #далайн тээвэр,