Их Британи улс 142 жилийн дараа хурмал түлшнээс хамааралтай байдлаа зогсоож, нүүрс шатаах замаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээ зогсоолоо.

1967 оноос хойш ашиглагдаж буй тус улсын хамгийн сүүлчийн нүүрсээр ажилладаг цахилгаан станц болох Ратклифф-он-Соарын үйл ажиллагааг даваа гарагт зогсоосон байна.

Ингэснээр анхлан нүүрсийг цахилгаан эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглаж эхэлсэн Их Британи улс түүнээс татгалзсан анхны томоохон эдийн засагтай орон боллоо.

Байгаль орчны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Лорд Дебен Их Британи улс бүх хүч чадлаа нүүрснээс олж авсныг харгалзан үзвэл энэ бол яахын аргагүй тэмдэглэлт өдөр юм. Энэ бол аж үйлдвэрийн хувьсгал гэж мэдэгджээ.

Алдарт зохион бүтээгч Томас Эдисоны санаачилсан дэлхийн хамгийн анхны нүүрсээр ажилладаг цахилгаан станц Холборн Виадукт нь 1882 онд ашиглалтад орж, Лондон хотын гудамжинд гэрэл гэгээ авчирч байв. 

Үүнээс хойш 20-р зууны эхний хагас хүртэл Их Британи нүүрсийг цахилгаан эрчим хүчнийхээ гол эх үүсвэрийг болгосон. 1990-ээд оны эхээр байгалийн хийг эрчим хүчний салбарт ашиглаж эхэлсэн ч дараагийн хорин жилийн хугацаанд нүүрс нь тус улсын цахилгаан эрчим хүчний системийн чухал бүрэлдэхүүн хэсэг хэвээр үлдсэн юм.

2012 онд Их Британийн эрчим хүчний 39 хувийг нүүрснээс гаргаж авдаг хэвээр байв.

Гэвч уур амьсгалын өөрчлөлтийн гол буруутан болох хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах олон улсын хүчин чармайлтын хүрээнд Их Британи 2008 онд анхны хууль ёсны уур амьсгалын зорилтуудаа тодорхойлж, 2015 онд ойрын арван жилд нүүрсний хэрэглээгээ бүрэн зогсооно гэж дэлхий нийтэд амласан.

2010 онд Их Британийн эрчим хүчний дөнгөж 7 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж байсан бол 2024 оны эхний хагас гэхэд энэ нь 50 гаруй хувь болж өссөн байна.

Сэргээгдэх эрчим хүчний өсөлт маш амжилттай байгаа тул нүүрсний эрчим хүчийг зогсоох зорилтот хугацааг нэг жилээр урагшлуулж, даваа гарагт Ратклифф-он-Соарыг хаахаар шийдсэн аж.

Эх сурвалж: BBC

#Их Британи, #нүүрсний хэрэглээ, #нүүрснээс татгалзсан анхны улс,