“АстраЗенека” вакцины III тунд 2,185 хүн хамрагджээ

Гэрэл зургийг MPA.mn
Улсын хэмжээнд энэ сарын 19-ний өдрийн байдлаар Ковид-19-ын эсрэг вакцин нийт хүн амд,
- I тунгийн хамралт 68.3 хувь,
- II тунгийн хамралт 62.7 хувьтай байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Түүнчлэн нийслэлд “Астразенека” вакцины нэмэлт буюу III тунд өссөн дүнгээр 2,185 хүн хамрагджээ. Энэхүү тунд “Ковид-19” цар тахлын эсрэг тэргүүн эгнээнд ажиллаж буй Хариу арга хэмжээний багийн ажилтан, албан хаагчдыг хамруулж эхэлсэн.
Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу “АстраЗенека” вакцины хоёр тундаа бүрэн хамрагдсан эрүүл мэнд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын 41 мянган ажилтан, албан хаагчийг нэмэлт тунд хамруулах бөгөөд сайн дурын үндсэн дээр хийж байгаа.

Хариулах