ЭХЭМҮТ-өөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эх, хүүхдийн эрүүл мэнд-Эрдэм судлал” эрдэм шинжилгээний 35 дугаар хурал “Эх, хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг бууруулах нь” сэдвийн дор болж байна.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эх, хүүхдийн эрүүл мэнд-Эрдэм судлал” эрдэм шинжилгээний 35 дахь хурал “Эх, хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг бууруулах нь” сэдэв дор “Туушин” зочид буудлын хурлын танхимд өнөөдөр   /2024.09.25 / боллоо.

Хуралд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын газрын дарга Р.Гантуяа, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа, НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч  Халид Шариф тэргүүтэй ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн алба, ЭНЭҮТ–II, ГССҮТ, “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газар ТМЭ, дүүргийн Нэгдсэн эмнэлэг, 21 аймгийн БОЭТ, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газрын эх барих, эмэгтэйчүүд, нярай, хүүхдийн эмч, мэргэжилтнүүд оролцсон.
ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа энэ удаагийн хурлыг илүү өргөн цар хүрээнд зохион байгуулагдаж буйг онцлоод “Бид эрдэм шинжилгээний  хурлаа эмнэлгийнхээ түвшинд л хийдэг байсан бол өнгөрсөн жилээс 21 аймаг, төрөх эмнэлгүүд болон бусад салбарынхантайгаа хамтран хийж эхэлсэн.

Энэ жил ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн алба, ГССҮТ-өөс эмч, мэргэжилтнүүд оролцож, хүүхдийн сэргийлж болох эндэгдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Тав хүртэлх насны хүүхдүүдийн эндэгдлийн дийлэнх нь нярай тэр дундаа эрт үедээ эндэж байна. Эрт үеийн эндэгдлийн тэргүүлэх гурван шалтгаан байдаг ба эх хавсарсан өвчнөө эмчлэхгүйгээр жирэмсэн болох, төрөлхийн хөгжлийн гажиг, осол гэмтлээс болж амь насаа алдах тохиолдол эзэлдэг. Тиймээс эцэг эхчүүд болон жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд үүнд анхаарч, эрт жирэмсний хяналтанд орох, хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. 
Түүнчлэн ЭХЭМҮТ-өөс эх, хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг бууруулах чиглэлээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлж, сургалт зохион байгуулж байгаа” хэмээсэн юм.
Хурлын үеэр эрдэмтэн, судлаачид “Эх барих судлал”, “Эмэгтэйчүүд судлал”, “Хүүхэд судлал”, “Хүүхдийн мэс засал, гэмтэл судлал”, “Нярай судлал”, “Эрчимт эмчилгээ судлал”-ын чиглэлээр хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажил, эмнэлзүйн ховор тохиолдлуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээлэл өглөө.

#онцолсон, #live, #эх хүүхэд, #нярай,