ТЕХНОЛОГИ

СУДАЛГАА: Монгол хүүхдийн цахим орчинд өнгөрөөдөг дундаж хугацаа олон улсын дунджаас хоёр дахин их байна

-ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ЦАХИМ ОРЧНЫ ХЭРЭГЛЭЭНД АНХААРАЛ ХАНДУУЛЪЯ-

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос “ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР СУДАЛГААНЫ ТАЙЛАН”-нд дурдсанаар судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дийлэнх буюу 80 орчим хувь нь 10-14 насандаа интернэт ашиглаж эхэлдэг гэж дурьджээ. Мөн өдөрт цахим орчинд өнгөрөөдөг дундаж хугацаа дөрвөн цаг байгаа нь олон улсад байх ёстой гэж үздэг хугацаанаас /хоёр цаг/ хоёр дахин их байна.

Тодруулбал,

  • Улаанбаатар хотод оршин суудаг хүүхдүүдийн 13 хувь,
  • Орон нутагт оршин суудаг хүүхдүүдийн 10 хувь нь 6-9 насандаа интернэт ашиглаж эхэлсэн гэж хариулсан бол мөн Улаанбаатар хотод оршин суудаг хүүхдүүдийн 79 хувь, орон нутагт оршин суудаг хүүхдүүдийн 82 хувь нь 10-14 насандаа интернэт ашиглаж эхэлдэг гэжээ. Харин үлдсэн хувь нь 15-аас дээш насандаа ашиглаж эхэлдэг байна.

Хүүхдүүд цахим орчинд чөлөөтэй зорчиж өөрийгөө хөгжүүлэх, танин мэдэх, сурч боловсрох давуу тал байдаг ч, цахим хэрэглээтэй холбоотой гэмт хэргийн хохирогч болох, дарамтад өртөх сөрөг тал бий. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим орчны хэрэглээнд анхаарч, зөв, шүүлтүүртэй, танин мэдэх, сурч хөгжихөд нь дэмжлэг болох мэдээлэл солилцоход нь тусалж байгаарай.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet