Токио 2020: Паралимпын тамирчдын тосгонд ковидын анхны тохиолдол бүртгэгдлээ

Наймдугаар сарын 24-нд эхлэх Токиогийн паралимпын тосгонд ковидын тохиолдол илэрсэн гэж зохион байгуулагчид пүрэв гарагт мэдэгдэв. Халдвар илэрсэн хүн тамирчин эсвэл Японы оршин суугч биш гэж тэд нэмж хэллээ.
Паралимпд 160 орчим багийн 4,400 орчим тамирчин оролцох бөгөөд одоогоор паралимптай холбоотой 70 гаруй ковидын тохиолдол бүртгэгдсэн ч ихэвчлэн нийлүүлэгчид болон ажилтнуудын дунд тохиолдсон гэж зохион байгуулагчид мэдээлэв.
Олимпын нэгэн адил тамирчид өдөр бүр ковидын шинжилгээнд хамрагдах ёстой бөгөөд паралимпын тамирчдын тосгонд маск зүүж, олон нийтийн газар зай барих шаардлагатай юм.
Токио хотод одоогоор дөрөв дэх удаагаа онц байдал зарлаад байгаа бөгөөд зохион байгуулагчид паралимпын үеэр үзэгчдийг оролцуулахгүй байхаар шийджээ.
Зохион байгуулагчид вирусийн эсрэг хатуу арга хэмжээ авснаар энэ сарын эхээр болсон Олимпын наадмын үеэр ковидын халдварыг хяналтандаа байлгаж чадсан гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч шүүмжлэгчид энэхүү наадам нь улс даяар халдварын тархалтад нөлөөлсөн гэж үзэж байна.
Сүүлийн өдрүүдэд Японд өдөрт 20,000 гаруй тохиолдол бүртгэгдэж байна.
Эх сурвалж: BBC

Хариулах