ЗАСГИЙН ГАЗАР: 1,794.4 тэрбум төгрөгийг 23,754 зээлдэгчид олгосон

Гэрэл зургийг MPA.mn
–Ажлын байрыг дэмжих зээлд 23.754 зээлдэгч хамрагдаад байна–
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Засгийн газарт танилцууллаа. Энэ хүрээнд ажлын байрыг дэмжих, ипотек, репо санхүүжилт, хөдөө аж ахуйг дэмжих дөрвөн төрлийн зээл олгож буйг онцлов.
Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртэлх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байгаа.
2021 оны наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 6,324.3 тэрбум төгрөгийн 62.0 мянган зээлийн хүсэлт ирүүлснээс 1,794.4 тэрбум төгрөгийг 23,754 зээлдэгчид олгосон байна.

Хариулах