COVID-19

Шинэ Зеландад халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд хөл хорио тогтоолоо

Шинэ Зеландад сүүлийн зургаан сарын хугацаанд ковидын анхны тохиолдол бүртгэгдэж, нэг хүн халдвар авсны дараа яаралтай хөл хорио зарлав.

Эрх баригчид шинэ тохиолдол дельта хувилбар эсэхийг хараахан тогтоогоогүй байна. Халдвар авсан 58 настай эрэгтэйг өнгөрсөн пүрэв гарагт халдвар авсан гэж үзэж байгаа бөгөөд Окландад бүртгэгдсэн тул хотод долоо хоногийн турш хөл хорио тогтоожээ. Харин улсын үлдсэн хэсэг гурван өдрийн турш тусгаарлагдах юм.

Ерөнхий сайд Жакинда Ардерн хэлэхдээ “Дөрөвдүгээр түвшний хамгийн хатуу хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлнэ” гэжээ. Ингэснээр сургууль, оффис, бүх аж ахуйн нэгжүүд ажиллахгүй, зөвхөн зайлшгүй шаардлагатай үйлчилгээнүүд ажиллах юм. Шинэ тохиолдол хилийн бус эсвэл тусгаарлах байруудтай холбоогүй бөгөөд хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа учраас хатуу арга хэмжээ авах шаардлагатай гэж ерөнхий сайд тайлбарласан байна.

Сүүлийн хэдэн долоо хоногт тус улсын хил дээр бүртгэгдсэн Ковид-19-ийн бүх тохиолдол дельта хувилбар болохыг Шинэ Зеландын Эрүүл мэндийн яамнаас даваа гарагт мэдээлсэн. Тус улсын хил хаалттай хэвээр байгаа бөгөөд вирусийг хилийн боомт дээрээс илрүүлж, дотогш нэвтрүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллаж байгаа юм. Мөн нийт хүн амын дөнгөж 20 хувь нь бүрэн вакцинд хамрагдаж, 33хувь нь эхний тунгаа хийлгэсэн байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet