БНХАУ-ын гадаад хэргийн сайд АНУ-ыг Афганистанаас цэргээ гаргаж байгааг буруу гэв

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Даваа гарагт (энэ сарын 16-нд) Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкентэй ярихдаа, Афганистанаас АНУ-ын цэргүүдийг гаргаж байгаа нь “ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ” гэсэн байна. Гэсэн хэдий ч тус улсын тогтвортой байдлыг хангахын тулд Вашингтонтой хамтран ажиллахаа амлажээ.
Мөн тус улсын удирдагчид эх орноосоо дүрвэсэн нь Афганистаны армийн сэтгэл зүйг унагаж, Талибаны зэвсэгт бүлэглэлтэй тэмцэх боломжийг үгүй хийж байна гэж Ерөнхийлөгч Жо Байден хэлжээ. Харин Ван И Хятадын CCTV-д өгсөн ярилцлагадаа “цэргийн хүчийг уг асуудалд татан оролцуулснаар нөхцөл байдал улам даамжрах болно” гэсэн байна.
Хятад улс цаашид иргэний дайн, гамшиг, хямралд Афганы иргэдийг өртөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд Вашингтонтой харилцан ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Хариулах