ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хятад улс Дубайд нууц шоронтой, тэндээ Уйгуруудыг хорьдог гэх нотолгоог нэгэн эмэгтэй дэлгэлээ

Хятадын Хан үндэстэн 26 настай Ву Хуан Дубайд байрлалтай хятадын нууц хорих ангид хоёр уйгурын хамт найман хоног хоригдсон гэж мэдэгджээ. Энэ нь Хятад улс хилийн чанадад нууц шорон ажиллуулж байгаагийн анхны нотолгоо байж магадгүй юм.

Эмэгтэйн сүйт залууг хятадын тэрс үзэлтэн гэж буруутгасан бөгөөд Хятад руу буцахгүйн тулд Дубайд орогнож байжээ. Тэрээр Ассошиэйтед Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа түүнийг Дубайн нэгэн зочид буудлаас баривчилж, шорон болгон хувиргасан байшинд хорьсон бөгөөд тэнд өөр хоёр уйгур үндэстэн хоригдож байсан байна.

Түүнийг хятад хэлээр байцааж, сүрдүүлж, сүйт залуу нь түүнийг дарамталсан гэж буруутгаж хууль ёсны баримт бичигт гарын үсэг зуруулсан гэж тэр хэлэв. Тэрээр эцэст нь зургадугаар сарын найманд суллагдсан бөгөөд одоо Нидерландаас орогнол хүсэж байгаа юм.

“Хар сайтууд” гэгддэг нууц шоронгууд Хятадад түгээмэл байдаг боловч Ву Хуаны өгсөн мэдээлэл нь Бээжин өөр улсад шорон байгуулсан тухай цорын ганц гэрчлэл болоод байна. Эдгээр шоронгууд нь гадаадад байгаа иргэд, Уйгур зэрэг үндэстний цөөнх, тэрс үзэлтэн, авилгын сэжигтэн зэрэг хүмүүсийг буцааж авчрах, саатуулах зорилготой юм.

Гадаад хэргийн яам болон Дубай дахь консулын газар, мөн энэ хэрэгт оролцсон Дубайн цагдаагийн газар, Дубайн Хэвлэл мэдээллийн алба, Арабын Нэгдсэн Эмират улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яаманд хандаж тайлбар хийхийг хүссэн хүсэлтэд хариу өгөөгүй байна.

Ву Хуаны сүйт залуу 19 настай Ванг Жингюү Хятадад эрэн сурвалжлагдаж байгаа. Учир нь тэрээр 2019 онд болсон Хонконгийн эсэргүүцлийн жагсаал, Энэтхэгийн хилийн мөргөлдөөний эсрэг Хятадын үйлдлийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд буруу ташаа мэдээлэл цацсан эсэхэд эргэлзсэн утгатай сэтгэгдлүүдийг олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.

Эх сурвалж: AP

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet