Live
НИЙГЭМ

ЭЦA: Улсын хилээр их хэмжээний мансууруулах бодис нэвтрүүлсэн иргэн өмнө нь Хонконгт 10 жил ял эдэлсэн нэгэн

ЭЦA-аас хар тамхи, ногоочид, эдийн засгийн гэмт хэрэг зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Зоригтбаатар “Он гарсан эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хар тамхи мансууруулах бодистой холбоотой 76 гэмт хэрэгт 143 хүн холбогдуулан шалгалаа.

Тухайлбал, наймдугаар сарын 11-ний өдөр Өмнөд Африкийн улсаас 989.2 гр буюу их хэмжээний метафитамин “мөс” гэх нэршилтэй бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлж, шалгаж байгаа. Дээрх хэрэгт Б, Э нарыг холбогдуулж, Э-д таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тухайн этгээд нь шалгалтын явцад урд өмнө Хонконгт хар тамхи мансууруулах бодисыг зөөвөрлөсөн хэргээр 10 жилийн ял эдэлж, Монгол Улсад 2020 онд орж ирээд дахин гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна. Энэ гэмт хэрэгт ЭХ-ийн 20.7.3-т заасны дагуу 5-12 жилийн хорих ялаар шийтгэдэг” гэсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet